Dark Light
Нийгэм | 2024-06-04

Харилцан туршлага судалж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яамны Статистикийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн газрын дарга Мизуна Ясухисагаар ахлуулсан төлөөлөгчид Үндэсний Статистикийн Хороонд зургадугаар сарын 3-7-ны өдрүүдэд ажиллаж байна. Энэ үеэр Өрхөд суурилсан судалгаа болон Хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулах хүрээнд харилцан туршлага судлах юм. Мөн төлөөлөгчид Нийслэлийн статистикийн газар болон Төв аймгийн Статистикийн хэлтэст ажиллана. 

Эргэн сануулахад, Үндэсний Статистикийн Хороо нь хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд Японы Статистикийн Товчоотой статистикийн системийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор 2017 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байсан. Санамж бичгийн хүрээнд талууд жил бүр харилцан туршлага солилцох уулзалт зохион байгуулдаг уламжлалтай билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10