Өнөөдөр буюу зургадугаар сарын 4-ний өдрийн 04:52 цагт “Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин шатаж байна” гэсэн дуудлага, мэдээлэл Онцгой байдлын газарт ирсэн. Улмаар дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж буй юм.
Тэгвэл Баян өндөг ХХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад “Галын тархалтыг зогсоосон. Бүрэн унтраахаар Онцгой байдлын байгууллагаас ажиллаж байна. Одоогийн байдлаар ажилтан бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Галыг бүрэн унтрааж дуусахаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
С.ОТГОН
АДМИН








Нийгэм







