Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд Орхон аймагт эхэлсэн авто вокзалын ажил 95% -ийн гүйцэтгэлтэй байна.
Нийт 5 орчим тэрбум төгрөгийн төсвөөр хийгдэж буй уг бүтээн байгуулалтын ажлыг энэ 6-р сард бүрэн дуусгаж ашиглалтад хүлээн авна.
Авто буудлын хувьд өдөрт 30 автобус, 40-50 суудлын авто машин дамжин өнгөрч, 1200-1500 зорчигч хүлээн авах хүчин чадалтай.
Энэ нь Монгол Улсад мөрдөгдөж буй авто буудлын стандартын дагуу 4-р зэрэглэлийн буюу хамгийн өндөр стандартын авто буудал болох юм.
Авто машины зогсоолыг нэмэгдүүлэхийн тулд авто вокзалын баруун, зүүн талуудад төлөвлөлт хийж нийт 350 гаруй авто машины зогсоол хийх зураг төсвийг гүйцэтгэж байна.




Эх сурвалж: Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар
АДМИН








Нийгэм







