Dark Light
Нийгэм | 2024-06-04

“Мониторингийн арга зүй” сэдэвт уулзалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран 14 хоног тутам “Өглөөний уулзалт” зохион байгуулдаг билээ. 

Энэ удаагийн уулзалтыг “Мониторингийн арга зүй” сэдвийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд зохион байгуулж, тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын албан хаагчид болон харьяа агентлаг, байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан нэгжийн дарга, албан хаагчид оролцлоо.

“Өглөөний уулзалт” нь албан хаагчдад харилцан туршлага солилцох, тулгамдсан асуудлаар санал солилцох, үр дүнд суурилсан явцын болон эцсийн үнэлгээ хийх арга зүйд суралцах, бодлогын зорилт, байгууллагын үйл ажиллагаа, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хянах, мэдээлэх чиг үүрэг хэрэгжихэд тустай, үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Цаашид Хууль зүй, дотоод хэргийн яам нь салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч, үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ, эрсдэлд суурилсан дотоод аудитыг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10