Dark Light
Нийгэм | 2024-06-04

Тэнгисийн цэргийн академийн анхны монгол төгсөгч

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн 170 дахь удаагийн төгсөлтийн хүндэтгэлийн арга хэмжээ саяхан болж, Монгол Улсын анхны төгсөгч, сонсогч Сайнбуянгийн Санаасайн төгслөө. 

Анхны монгол офицер төгссөн энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр, Батлан хамгаалахын атташе хурандаа Э.Гансүх нар хүндэт зочноор уригдан оролцжээ. 

АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн 2024 оны төгсөлтөөр 725 эрэгтэй, 315 эмэгтэй нийт 1040 сонсогчид,  үүний дотор гадаадын 11 улсын 13 сонсогч төгссөн байна. 

​АНУ-ын Тэнгисийн цэргийн академи нь 1845 онд байгуулагдсан бөгөөд тус улсын төрлийн цэргийн хамгийн анхны академи юм. Сургуулийг олон алдартнууд төгссөн байдаг байна.

Төгсөгч С.Санаасайн өнгөрсөн онд хэвлэлд өгч байсан ярилцлагадаа "Академиа төгсөөд Монголынхоо Зэвсэгт хүчинд ажиллаж, АНУ-д суралцаж мэдсэн зүйлээ хуваалцана" гэсэн юм.

Элчин сайд Ө.Батбаяр эх орноо төлөөлөн тус цэргийн сургуулийн анхны монгол төгсөгч болж, нэр төртэй төгссөнд баяр хүргэж, ирээдүйн генерал болохыг ерөөв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10