Dark Light
Нийгэм | 2024-06-04

Гагнуурын мэргэжлийн баг хамтарсан бэлтгэл хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн ур чадварын 47 дахь тэмцээнд гагнуур мэргэжлийн төрлөөр оролцох ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь политехник коллежийн суралцагч Б.Чухал, эксперт багш Ц.Хашмөрөн нар 2024 оны 05 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд БНСУ-ын Поханг хотын Поханг политехник коллежид хамтарсан бэлтгэл хийж байна. 

Солонгосын эксперт, зөвлөхүүдээс гадна Индонезийн баг туршлага судлахаар хамтарсан бэлтгэлд оролцож байна. 

Бэлтгэлийн явцад дараах 4 модулийн хүрээнд ажилбар гүйцэтгэж байна. Үүнд: 

1-р модульд шугам хоолой гагнах, 10 мм, 16 мм-ийн зузаантай хавтан төмөр гагнах, 12 мм-ийн зузаантай хавтанг булангийн холболтоор гагнах

2-р модульд даралтат сав гагнаж 60 bar даралттай усаар туршиж шалгах

3-р модулийн хүрээнд хөнгөн цагаан бүтээцийг гагнах

4-р модульд ган бүтээцийг гагнах зэрэг даалгавруудыг гүйцэтгэх бэлтгэл сургалтад оролцож байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10