Архангай аймаг, Цэнхэр сумын Цэнхэр багийн “Ширдэгийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 42 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 44 км-т, 47°06'00.0"N 101°27'00.0"E/ өнөөдөр буюу зургаадугаар сарын 05-ны өдрийн 06:15 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 06:29 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Нийгэм | 2024-06-05
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







