Dark Light
Нийгэм | 2024-06-05

Отгонбаярууд ба Ухнаагийн ОТГОНБАЯР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн зөвлөх Ухнаагийн Отгонбаяр, “Хурд”-ын Дамбын Отгонбаяр, үений мэс засалч Майдарын Отгонбаяр амьдай нар уулзаж, сонирхолтой яриа өрнүүлжээ.

Ухнаагийн Отгонбаяр гурван ах, эгчтэй ч айлын бага хүү гээд эрхэлж өсөөгүй. Ах эгч нар нь насаар хол зөрүүтэй учир аав ээжийгээ ирэхэд нь өөрийнх нь хэлснээр гэр орныхоо ажлыг жимбийлгэчихдэг, гурилаа элдэж, хоолоо хийж, ус, түлээгээ базаачихдаг хүүхэд байжээ.

“Хурд”-ын Д.Отгонбаяр отгон байж чадаагүй, олон дүү дагуулж, тухайн үеийн “жирэмслэлтээс хамгаалах дом”-ын үүргээ биелүүлээгүйгээ хөгжүүн дурссан.

Эмч, зөвлөх Отгонбаярууд аавуудаа тээврээс ирэхэд нь хашааныхаа том хаалгыг онгойлгох, машиныг нь хучих гээд зөндөө ажилтай байснаа ярьсан. Дүнхэр цэнхэр “ЗИЛ-130”-ын бензин үнэртсэн бүхээг олон хүний бага  хүүхэд насны гэгээн дурсамжийн нэг.

“Хүрэлээ ах чөлөөгөөр ирэх их гоё. Цэвэрхэн хувцсаа өмсөөд талбай орж зургаа авахуулна. Паркад ганц, хоёр тоглоом дээр сууна. Нэг төгрөгийн үнэтэй дугуй хуушуур эргүүлнэ” гэсэн тайлбартай нэгэн зураг Хүүхдийн баяраар чамгүй анхаарал татсан. 1988 оны зураг дээр 33 жилийн дараа улсын Ерөнхийлөгч болох, цэргийн сургуулийн сонсогч 20 настай У.Хүрэлсүх отгон дүүдээ малгайгаа өмсүүлж, мөрөөр нь тэврэн зогсоно.

Нэвтрүүлэг үзэх: https://www.facebook.com/otgonbayaru/videos/393202953682788


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10