Dark Light
Нийгэм | 2024-08-13

НҮБ-ын ажиглагч офицерын дамжаа хичээллэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавх, оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “НҮБ-ын ажиглагч офицерын дамжаа”-г 2024 оны есдүгээр сарын 9-25-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд зохион байгуулна. 

Дамжаанд суралцах хүсэлтэй цэргийн алба хаагчид ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтэст дараах материалыг бүрдүүлж, 2024 оны наймдугаар сарын 22-ны өдрийн дотор дараах шаардлагын дагуу бүрдүүлж өгнө.

Үүнд: 

1.Харьяа анги, байгууллага, төрлийн цэргийн командлал болон ЗХЖШ-ын бүтцийн нэгжийн удирдлагын зөвшөөрсөн цохолттой хувийн өргөдөл,

2.Жолооны үнэмлэхийн хуулбар,

3.Товч судалгаа, 

Тавигдах шаардлага:

1.Англи хэлний ахисан дунд шатны мэдлэгтэй (ALCPT, ECL 70-аас дээш оноотой),

2. Цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн байх,

Жич: Шаардлагатай нэмэлт мэдээллийг ЭДЦХАХ-ийн psod.training@mil.gov.mn цахим шуудангаар болон /3679, 70152660/ дугаарын утсанд холбогдож тодруулах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10