Dark Light
Нийгэм | 2024-08-13

S&P агентлагийн төлөөлөгчид яамны албан тушаалтнуудтай уулзав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

S&P агентлагийн төлөөлөгчид Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа. Уулзалтаар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн худалдаа, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамнаас Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын өнөөгийн нөхцөл байдал, 2024 оны экспортын төлөвлөлт болон гүйцэтгэлийн талаар тус агентлагийн төлөөлөгчдөд танилцуулав.

S&P агентлагийн зүгээс Монгол Улсын уул уурхайн экспортын цаашдын чиг хандлага, бүтээгдэхүүний экспорт, үнэ, хилийн боомтуудын хүчин чадал, тээвэр, логистик, дэд бүтцийн бүтээн байгуулалтын явцын талаар тодруулж, санал солилцов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10