Dark Light
Нийгэм | 2024-08-14

Орон нутгийн дугаартай автомашин хотод зорчихдоо хоног тутам 5000₮ төлнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Есдүгээр сарын 1-нээс орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөхөөр болжээ.

Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Ө.Төрбат хэлэхдээ: 

“НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолын дагуу орон нутгийн дугаартай автомашинууд Улаанбаатар хотод нэвтрэн орж ирээд 48 цаг болоод гарахад 1000 төгрөгийн хураамжтай. Харин 48 цагаас хойш, хоног тутамд 5000 төгрөгийн хураамж авахаар тогтсон. 

Уг тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар есдүгээр сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотод нэвтрэн орж ирж байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс хоног тутамд 5000 төгрөгийн нэхэмжлэх үүсэх болохыг иргэдэд анхааруулж байна

Орон нутгийн тээдрийн хэрэгслийн хураамж, төлбөрийг Замын санд хуримтлуулна. Улмаар Улаанбаатар хотын зам засварын ажил зарцуулдаг" гэв. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10