Dark Light
Нийгэм | 2024-08-14

Тарваган тахлын байгалийн голомт өндөр идэвхтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн (ТТЭСЭШХ), Алтайн тарваган тахал эсэргүүцэн судлах станц (ТТЭСС)-ын эмч, мэргэжилтнүүдийн хамтарсан баг Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сумд, Цагааннуур тосгоны хил орчмын Сийлхэмийн тарваган тахлын байгалийн голомтот нутагт 8 дахь жилдээ 2024 оны 7 дугаар сарын 15-аас эхлэн 21 хоногийн хугацаанд тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.

Байгалийн голомтын тандалт судалгаанд 27 секторын 2245 кв.км талбайг хамруулснаас судалгаа хийгдсэн талбайн 12 хувь буюу 252 кв.км талбайд тарваган тахлын эпизоот үргэлжлэн явагдаж байгааг тогтоолоо.

Тандалт судалгааны үр дүнг аймгийн Засаг дарга А.Камелият, Онцгой комиссын гишүүдэд эрсдэлийг бууруулах арга хэмжээний зөвлөмжийн хамт ОХУ-ын Эрхүү хотын ТТЭСЭШХ-ийн Биологийн ШУ-ны Доктор В.М.Корзун, ЗӨСҮТ-ийн тархвар судлагч Д.Отгонбаяр нар танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Мөн орон нутгийн радиод тарваган тахал өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэлтийн талаар сэрэмжлүүлэг ярилцлага өглөө гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10