Dark Light
Нийгэм | 2024-10-17

Мбаппе хүчингийн хэрэгт холбогдов уу

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Францын алдарт хөл бөмбөгчин Килиан Мбаппег Шведийн цагдаагийн газраас хүчингийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.

Харин Мбабппегийн хуульч “Тэр энэ мэдээг сонсоод “маш их гайхсан” ч, тайван байгаа, учир нь тэр ямар ч харамсахаар зүйл хийгээгүй” гэж мэдэгдэв. 

Шведийн эрх баригчид Стокхольм хотод гарсан хүчингийн хэргийн сэжигтнүүдийг шалгаж байгаа хэмээн ахлах прокурор мэдэгдсэн ч энэ хэрэгтэй холбоотой хэн нэгний нэрийг дурдаагүй байна.

Гэсэн хэдий ч Шведийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Мбаппег өнгөрсөн пүрэв гарагт Стокхольм хотын төвд байрлах зочид буудалд гарсан хэрэг явдалтай холбоотой гэж үзэж байгаа аж. 

Килиан Мбаппе өөрийн 14 сая дагагчтай X нийгмийн сүлжээний хуудсанд үүний талаар “худал мэдээлэл” гэсэн байна. Мбаппегийн өмгөөлөгч энэ оны 10-р сарын 25-нд шийдвэр гарна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10