Dark Light
Нийгэм | 2024-10-17

Үерийн хамгаалалтын далангийн ажил 90 хувьтай үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Төмөр замын дээд сургуулийн хойд талын Баруун уулын сувгийн үерийн хамгаалалтын далангийн засвар, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар ГУББГ-ын Далан сувгийн ашиглалт, засварын инженер Д.Ариунбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Баруун уулын сувгийн үерийн хамгаалалтын далан нь 32-ын тойргоос Дунд гол хүртэл нийт 12.4 км үргэлжилдэг. Өнгөрсөн жилийн үргэлжилсэн хур борооны улмаас эвдрэл үүсэж 30 метр газар нурсныг засаж, мөн босоо түшиц хана барьж байна. Үерийн хамгаалалтын далан нурсанд хажуугийн орон сууцны тохижилтын ажил буюу талбайн бетон цутгалтын ажил нөлөөлсөн. Барилгын талбайн ус босоо түшиц хана руу цутгагдаж хөндийлсөн нь даланг нураах нэг шалтгаан болсон. Засвар, шинэчлэлтийн ажил 90 хувьтай явж байна. Энэ долоо хоногт ажлыг дуусгана” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10