Dark Light
Нийгэм | 2024-10-17

Хөрөнгө оруулалтыг бүсчилж, тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр туршлага солилцоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүгд Найрамдах Филиппин Улсын Үндэсний эдийн засаг, хөгжлийн газрын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн Дэд сайд Карлос Бернардо О.Абад  Сантостой Шадар сайд С.Амарсайхан албан уулзалт хийлээ.  

Уулзалтаар бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төслүүдийг тодорхойлж хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын боломж, үндэсний болон бүс нутгийн хөгжлийн талаарх төслүүдийг дэмжих асуудлаар санал солилцлоо.

Бүгд Найрамдах Филиппин Улсын бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор Бүс нутгийн хөгжлийн зөвлөлийг байгуулсан байна. Ингэхдээ нийт 60 орчим мужийн хэмжээнд 17 бүсийн хөгжлийн зөвлөлийг ажиллуулж, үндэсний хөгжил, бүсийн хөгжил, мужийн хөгжлийн төлөвлөгөөг уялдуулан хэрэгжүүлсээр ирсэн байна. 

Мөн томоохон бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг Бүс нутгийн хөгжлийн зөвлөлөөр хэлэлцэн, төсөвт тусган хэрэгжүүлдэг энэхүү туршлагаас нь хуваалцлаа.

Цаашлаад хоёр улсын хооронд бүсчилсэн хөгжлийн удирдлагыг оновчтой болгох, хөрөнгө оруулалтыг бүсчилж, томоохон төслүүдэд чиглүүлэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр туршлага солилцохоор болов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10