Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж байгаа “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд Гадаад харилцааны яамтай хамтран “Дипломат ёслол” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Сургалтыг Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын дэд захирал Г.Батбаяр удирдан явуулж, албан хаагчдад төрийн болон дипломат ёслолын арга хэмжээний талаар товч танилцуулан, дипломат үйл ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчийн хувьд баримталбал зохих ёс зүй, хэм хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
“Дипломат ёслол” сэдэвт сургалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны нийт 70 гаруй албан тушаалтан, албан хаагчид хамрагдав. Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 15 дугаар тушаалаар баталсан “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяныг зохион байгуулахыг бүх шатны төрийн захиргааны болон төрийн байгууллагуудад үүрэг болгосон билээ. Энэ хүрээнд төрийн бүх шатны байгууллагууд төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, бүтээлч санал санаачилгыг дэмжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, чадавхжуулах, хариуцлагатай, хүртээмжтэй төрийн албыг төлөвшүүлэхэд чиглэсэн олон талт ажлыг өрнүүлж, шинэ уриалга санаачилгыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг чанаржуулах, таниулах, мэдээллээр хангах, бүтээлч, үр ашигтай санал санаачилгыг дэмжих, үр дүн, туршлагыг нэвтрүүлэх зэргээр бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Түүнчлэн иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, мэдээ мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэж байна.
Эх сурвалж
| Хууль зүй, дотоод хэргийн яам
|