Өнөөдөр /2025.05.20/ Сангийн сайд Б.Жавхлан уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны гол худалдан авагч төрийн болон хувийн компанийн төлөөллүүдийг хүлээн авч уулзаж ярилцлаа.
Уулзалтад оролцогчид, нүүрсний үнийн уналт, цаашдын тодорхойгүй байдлын улмаас худалдан авагчдад үүссэн хүндрэлийн талаар танилцуулж, цаашид биржийн арилжааг идэвхжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Энэ үеэр "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай" хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлын талаар ярилцаж, сүүлийн 10 гаруй жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын түүхэн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн, хил нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд хийгдэж буй бусад арга хэмжээний талаар танилцууллаа.
Цаашид Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал болон бусад экспортын боомтууд ээлж дараалан төмөр замаар холбогдох боломж бүрдэнэ.