Dark Light
Нийгэм | 2025-05-20

SPURLOCK ШҮҮХИЙН САНГИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл АНУ-ын SPURLOCK шүүхийн сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, төлөөлөгчдийн тэргүүн Мэттью Г.Райт тэргүүтэй гишүүдийг өнөөдөр (2025.05.20) хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Монгол Улсад хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүний эрх, эрх чөлөөг хангах болон авлигатай тэмцэх ажлын хүрээнд боловсруулсан хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгсөн.
Ноён Мэтью Г.Райт салбарын сайдад хандан Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө орлогыг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл боловсруулан ажиллаж буйд талархал илэрхийлээд АНУ-аас харилцан туршлага солилцох бүхий л боломжоор хангаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн.
Түүнчлэн талууд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудын алба хаагчдыг мэргэшүүлэх, харилцан туршлага солилцох боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтад Сайдын зөвлөх Р.Булгамаа, ХЗДХЯ-ны Олон улсын арбитрын хэлтсийн дарга О.Цолмон, Spurlock шүүхийн сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Уильям Моррисон, Эндрю Браун, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Г.Ганзориг, Таррант мужийн Эрүүгийн шүүхийн шүүгч Дэвид Күүк, Чак Вановер, Гэр бүлийн өмгөөлөгч Жесика Харт, Кимберли Стоунер, Кристина Вурхис, хуульч Дана Манри нарын төлөөлөл оролцлоо.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00