УИХ-ын гишүүн О.Саранчулууны санаачилгаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад нутгийн захиргааны байгууллагын оролцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.05.20/ Төрийн ордонд зохион байгууллаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2025 оныг ХАМГИЙН САЙН ХАЛАМЖ БОЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ уриан дор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилт дэвшүүлсэн.
Монгол Улсад өнөөдөр 111.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Тэдний 15.3 мянга нь хөдөлмөр эрхэлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр 6 цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.
- Бичил үйлдвэрлэгчээс жижиг дунд үйлдвэрлэгч
- Таны бүртгэл-цогц мэдээлэл төсөл
- Хөдөлмөр эрхлэх боломжийг хүн бүрд
- Бэрх биш ээлтэй төрийн үйлчилгээ
- Хүндээ ээлтэй бизнес - бизнест ээлтэй төр
- Хүн бүр өөр гэсэн 6 төсөл хэлбэрээр хэрэгжүүлж байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжил хамгааллыг сайжруулахад чиглэсэн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нийгмийн халамж, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх үйлчилгээг хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаарх салбар дундын зохицуулалтыг хийх, иргэд, олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх зэргээр цогц хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.