Dark Light
Нийгэм | 2025-05-20

СЭРГЭЭН ЗАСВАРЛАГЧДЫН БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол-Орос хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд соёлын салбарын мэргэжлийн байгууллагууд туршлага солилцох “Өчигдрөөр ирээдүйг харахуй” сэдэвт сэргээн засварлагчдын Анхдугаар бага хурлыг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Соёлын өвийн үндэсний төвд зохион байгуулж байна.

Энэхүү хурлаар Монгол Улсын соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын өнөөгийн түвшин, хэрэглэгдэж буй бодис хэрэглэгдэхүүн, материал, орчин үеийн дэвшилтэт багаж, тоног төхөөрөмжийн хэрэглээ, шинэ судалгаа, сэргээн засварлах арга зүй, урлан, лабораторийн онцлог, бүрдэлтэй танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, нийт 15 илтгэл хэлэлцүүлж байна.

“Өчигдрөөр ирээдүйг харахуй” сэргээн засварлагчдын анхдугаар бага хуралд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах, асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн П.Алдармөнх, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, ОХУ-ын Соёлын яамны Төрийн хамгаалалттай түүх, соёлын дурсгал хамгаалах газрын орлогч дарга Проценко Денис Сергеевич, ОХУ-ын Сэргээн засварлагчдын холбооны тэргүүн Черняева Татьяна Сергеевна тэргүүтэй албаны хүмүүс болон хоёр улсын музей, соёлын байгууллагын сэргээн засварлалтын нийт 80 гаруй мэргэжилтнүүд оролцож байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00