Dark Light
Нийгэм | 2025-05-20

"НИСЭХ ХҮЧНИЙ 100 ЖИЛ" МАРКИЙГ ГҮЙЛГЭЭНД ГАРГАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж байгуулагдсаны 100 жилийн түүхт ой тохиож буй. Энэхүү ойд зориулж, Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монгол шуудан” ХК хамтран “Монгол Улсын Нисэх хүчний 100 жил” сэдэвт шуудангийн шинэ маркийг бүтээж, гүйлгээнд гаргалаа.
Уг шуудангийн маркийг танилцуулах нээлтийн арга хэмжээ өнөөдөр (2025.05.20) болж, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр, Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлагч хурандаа Б.Мөнх-Ирээдүй, “Монгол шуудан” ХК Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.
Арга хэмжээг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан үг хэлэхдээ “ Нисэх хүчний 100 жил гэдэг бол Монгол Улсын нисэх хүчин, агаарын тээвэр, иргэний нисэхийн түүхэн хөгжил дэвшлийн бодит илэрхийлэл юм. Манай улс анх 1925 онд нисэх онгоц ашиглаж эхэлснээс хойш эдүгээ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, орчин үеийн дэвшилтэт технологийг хослуулсан, найдвартай агаарын тээврийн системийг бий болгож чадсан билээ.
Энэхүү ойн хүрээнд гаргаж буй шуудангийн марк бол нисэх хүчин, агаарын тээвэр, иргэний нисэхийн бахархалт түүх, хичээл зүтгэлийг мөнхөлсөн нэгэн бэлгэдэл юм. Тус марк нь зөвхөн цуглуулгын эд зүйл бус, харин бидний нисэхийн салбарт хийж бүтээсэн ололт амжилт, сорилт бэрхшээлийг даван туулсан түүхийн бэлгэ тэмдэг болох юм. Бид бүхэн өнгөрсөн зуун жилд улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийн ая тухтай, найдвартай зорчих боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж ирсэн. Бидний өмнөх үеийнхэн эх орныхоо тэнгэрийг эзэгнэн, нисэх хүчний хөгжлийг урагшлуулж, ирээдүй хойч үедээ бахархам түүх үлдээсэн билээ. Энэ хугацаанд Монголын агаарын тээвэр дотоодын болон олон улсын нислэгийн сүлжээг өргөжүүлж, улс орны эдийн засаг, аялал жуулчлал, худалдааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар иржээ” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Дашрамд дурдахад, марк нь харилцаа, холбооны чухал хэрэгсэл болохын хувьд тухайн улс орныхоо түүхийг өгүүлж, хөгжлийн түвшинг тодорхойлохын зэрэгцээ олон орны марк сонирхогчдын цуглуулгад багтдаг үнэт цаас юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00