Dark Light
Нийгэм | 2025-05-20

НАЙР ХУРИМ ХИЙХЭД САЙН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 24 2025.05.21 / ЛХАГВА ГАРАГ 
ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН НАЙМАН ЦАГААН ЦАГААН БАР ӨДӨР 
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ 
Наран ургах, шингэх: 05.07-20.31 
Барилдлага: Идэр 
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Төмөр 
Аргын тооллын тавдугаар сарын 21, Буд гараг. Билгийн тооллын 24, Чөдөр одтой , цагаан бар өдөр. Өдрийн наран 05:07 цагт мандан, 20:31 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангаргаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Өчүүхэн дүүрэн болох өдөр (3ц 7м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14