Dark Light
Нийгэм | 2025-05-20

ХИЛЭНЦ: АЛБАН ТУШААЛ ДЭВШИХ МАГАДЛАЛТАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Энэ үед таны хувьд чухал үйл явдал болно. Та энэ өдөр өөрийн авьяас чадварыг бүхий л түвшинд гаргавал олны өмнө гялалзаж, бусдын сонирхлыг татах болно. Хайр дурлалын харилцаанд амжилт олно. Та өөртөө болоод хамт ажиллагсдадаа бүрэн итгэлгүй байснаас болж хамтын үйл ажиллагаандаа алдаа гаргаж болзошгүй.

Үхэр: Сэтгэлдээ таарсан чухал зүйл л худалдан авахгүй бол шаардлагагүй худалдан авалт хийх хэрэггүй. Хэдий хямрал арилах шинжтэй мэт санагдавч, цааш хүндэрч ч болзошгүй. Ухаалаг хүмүүс ямар ч нөхцөлд аливаа асуудлыг шийдэж чадна.

Ихэр: Гадаад төрх эсрэг хүйсийн хүмүүсийн анхааралд өртөх өдөр байна. Гэвч таны төсөөлсөн хүн бодит байдал дээр өөр байх магадлалтай. Иймд чухал харилцаанд тэвчээртэй бай. Эелдэг найрсаг харьцаа хайр дурлалтай учрахад хүргэнэ. Таны сонгосон хүн өөрийнхөө сайн талыг харуулах хүртэл хүлээцтэй хандаарай.

Мэлхий: Өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байна. Ажлаа цагт нь амжуул. Нийгмийн харилцаанд чиглэсэн төслүүд амжилттай хэрэгжинэ. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ зөв харьцвал өдрийг таатай хандлага бүрхэнэ. Зөн билэг хурц байх тул санхүүгийн болон гэр орны ажлыг урагштай бүтэмжтэй болгоно. Хайр дурлалд бат итгэлцэл тогтож байна. Өөрийгөө баясгах зүйл бодож ол.

Арслан: Олон нийтийн дунд нэр алдар, амжилтад хүрэх гэсэн хүсэл тань жинхэнэ мөн чанаруудыг илрүүлнэ. Мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргавал санхүүгийн байдал муудаж магадгүй. Юу ч болсон өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч бай. Зөв сэтгэлгээ, тооцоотой судалгаатайгаар бусад хүмүүсийн нарийн арга ухааныг ойлгохыг оролд.

Охин: Өөрийн нөөц бололцоог нээн харуул. Өөрт оногдсон үүрэг даалгаврыг сайн биелүүл. Сэтгэлийн хат ихээр шаардах болно. Та сэтгэл санааны хямралд орвол өөрийн эргэн тойрныхныгоо ч бас хямраана. Шинэ орчинд ороход бэлэн бай. Чухал шалгалт өгөх, эрдэм шинжилгээний ажил хамгаалах зэрэг үйл ажиллагаа хүлээж байх магадлалтай.

Жинлүүр: Ажил хэрэгт анхаарал маш чухал үе. Гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахдаа болгоомжтой бай. Үйл ажиллагааныхаа нарийн төлөвлөгөөг гаргаж, түүнээ боломжтой бол байнга мөрдөж ажилла. Гэхдээ зарим үедээ амьсгаа аван тайвширч, санаа зовж байгаа асуудлуудаа аль болох бодохгүй байхыг хичээ.

Хилэнц: Албан тушаал дэвших магадлалтай. Гэхдээ од эрхсийн гэнэтийн нөлөөнөөс болж янз бүрийн алдаа гаргахаас урьдчилан сэргийл гэж зөвлөж байна. Зөвхөн өөрийн ур чадварт тохирсон ажил хэргээ хэрэгжүүлэх аргыг ол. Өнөөдөр таны ямар ч үйл ажиллагаа хууль ёсны байхад санаа тавь.

Нум: Оюуны хөдөлмөр эрхэлдэг болон биеийн хүчний их ажилтай аль нь ч байсан түр ч болов амсхийж амар. Аз сорьсон санхүүгийн үйлдэл хийхээс татгалз. Найз нөхөд болон хамт олонтойгоо нийлж наргиж цэнгэхээ хойшлуулсан нь дээр. Өнөөдөр таны сэтгэл санаа, нарийн мэдрэмж, ухаалаг үг яриа илүү сайн үр дүн авч ирнэ.

Матар: Төрөлхийн авьяас чадвараа хөгжүүлж өөрийнхөө шинэ боломжийг илрүүл. Нэр алдартай хүмүүсийн амьдралдаа хэвшүүлсэн дадлуудаас суралц. Зарим хүмүүс өнөөдөр өөрийн амьдралаа эргэцүүлэн бодох цаг зав бага байна. Үүнээс болж уур бухимдал хүрч бие тавгүйтэж магадгүй. Цаг зав гарган бясалгал хийж, өөрийн дотоод ертөнцөө чагнахыг хичээ.

Хумх: Таны зорилго бол бодит нөхцөл байдалд зохицох явдал юм. Та сэтгэл зүйгээ удирдаж чадвал туйлын таатай өдөр болно. Эргэн тойрондоо болж буй элдэв өөрчлөлтүүдэд тоомсоргүй бүү ханд. Гэхдээ та шинэ зүйл бүрийг яаран хүлээн авах шаардлагагүй. Бусадтай хэт мөчөөрхөх нь таны нэр хүндэд муугаар нөлөөлнө.

Загас: Өөртөө өндөр шаардлага тавь. Ялангуяа залуу хүмүүст биеэ дайчлах юм бол муугүй боломж гарна. Үйлдвэрлэл үйлчилгээний салбарт амжилт гаргах боломж байна. Олон нийтэд өөрийн ололт амжилтаа зөв танилцуулбал нэр алдарт хүрнэ. Хайрын сэтгэлийн харилцаа таагүй нөлөөнөөс болж, хоорондоо татагдах хүсэл эрмэлзэл багасаж магадгүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14