Дорнод нутгийн зон олны шүтээн Хан уулын тахилгыг билгийн тооллын 17 дугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн, зуны тэргүүн цагаагчин могой сарын шинийн гурван буюу Аргын тооллын 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулна.
Энэ жилийн тахилгын үйл ажиллагаанд лам хуврагууд Монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилга, Далха есөн тэнгэр, Хан уулын эзэн сахиусны тахилга, Намдаг их сан зэрэг ном хурах бөгөөд уран бүтээлчид ая дуугаа өргөж, улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан болно.
Мөн аймгийн Засаг даргын захирамжаар сумдын Төвийн бүсийн хурдан морины уралдаанд их нас, хязгаалан насны морьд уралдана. Тахилгын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын тамгын газар, Данриг Данжаалин хийд, Хэрлэн, Баянтүмэн, Булган сумын ЗДТГ хамтран зохион байгуулж байна.