Dark Light
Нийгэм | 2025-05-23

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг иргэд, олон нийтэд сурталчлах, тэдэнд үйлчилгээ үзүүлэх, хүний нөөцийн нөхөн хангалтыг бүрдүүлэх чиглэлээр оюутан, залуучуудад мэдээлэл хүргэх зорилгоор “Өнөөдөр сонго, Маргаашийг хамтдаа бүтээцгээе” нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр /2025.05.23/ Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж, арга хэмжээний үеэр тус албаны онцлог, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд танилцуулж, зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Мөн тус албанд ашиглагдаж байгаа техник, тусгай хэрэгсэл, тээврийн хэрэгслүүд болон автомашины модель үзэсгэлэн гаргаж, хүүхэд багачуудад зориулсан АR-д суурилсан зөвлөмж мэдээлэл үзүүлж сонирхууллаа.

Өдөрлөгийн үеэр “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээний оролцогч хүүхдүүдийн шилдэг үзүүлбэр, хөгжөөнт болон замын хөдөлгөөний дүрмийн “АХА” тэмцээнийг зохион байгуулж, тус албанд ажиллах хүсэлт гаргасан иргэдийг бүртгэж, өргөдлийг хүлээн авч, тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт болон замын хөдөлгөөнд аюулгүй оролцох чиглэлээр зөвлөмж мэдээлэл өгч ажиллалаа.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00