Dark Light
Нийгэм | 2025-05-23

МЭЛХИЙ: МЭРГЭЖЛИЙН АЖИЛДАА ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Сүм хийдэд очин залбирч сэтгэлээ ариусга. Мэдрэмж шаардсан өдөр тул ажилдаа хайнга хандаж болохгүй. Хүүхдүүдтэйгээ болон хайртай хүнтэйгээ харьцаа сайн байна. Гэрийнхээ ажилд ханцуй шамлан зүтгэвэл тааламжтай сайхан бэлэг авч магадгүй. Найз нөхдөө урьж сайхан хоол ундаагаар дайлж, тоглож зугаац.

Үхэр: Бүтээлч ажиллагаа идэвхтэй амралттай хосолбол хүнд өдрүүдийн алжаалыг тайлагдана. Амьдралаас юу өгч авахаа сайтар тунгаа. Гэнэт өвдөж магадгүй. Спортоор хичээллэ. Агаарт гарч, сайн унтаж амар. Илүү их ажил төлөвлөхгүйгээр гэртээ амрах нь зөвдөнө. Гэр бүлийн харилцаанд үүссэн асуудал амархан шийдэгдэнэ.

Ихэр: Хоосон гомдлоо нуух нь асуудал үүсгэнэ. Хэт хатуу бус уян хатан бай. Үүссэн асуудлыг эергээр шийдэх арга ол. Эхлээд дэмий мэт санагдсан санаа хожим гялалзсан амжилт олж болно. Зүрх сэтгэлийн асуудал таны амьдралд чухал байр эзэлж байна. Хайрын болзоо амжилттай болно. Ямар ч үед өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх бэлэн бай.

Мэлхий: Мэргэжлийн ажилдаа хүчин чармайлт гарга. Өөрөө бие даан олон асуудлыг шийдэх боломжтой. Бусдаас хараат бусаар бие даан шийдэх ажил хэрэг эсвэл хувийн асуудалдаа хэчнээн завгүй байсан ч цаг гарган шийдэл хай. Гэр бүлийнхэндээ сайн тусалж дэмж. Эрүүл мэнд анхаарч чанартай, амин дэм ихтэй хоол хүнсийг хэрэглэ.

Арслан: Өнөөдөр зөвхөн итгэл хүлээсэн хүмүүстэйгээ л харьцахад тохирсон өдөр. Тэд хэзээд танд туслахад бэлэн байна. Харин тохиолдлын найз нөхдөөс хол байсан нь дээр. Ойр дотнын хүн тань таны сэтгэл санааг тогтворгүй байгаа болон зөрчилтэй үзэл бодлыг ойлгож чадахгүй бол санаагаар унах магадлалтай.

Охин: Асуудалд уран бүтээлч сэтгэлгээгээр хандвал эерэг үр дүн шууд илэрнэ. Мөн таны ажил хэрэгч байдал эрхэлсэн ажилд тань эмх журамтай байдлыг бүрдүүлнэ. Бусдыг сайн сонсож, бүгдээс суралцаж зарим үед илүү хүлээцтэй бай. Ажлын боломжийг сайн тал руу нь ашиглахыг хичээ. Гэр бүлийн харьцаа таны оролцоотойгоор эерэг байдлаа хадгална.

Жинлүүр: Эрүүл агаарт байх нь эрүүл мэндэд маш их тустай. Энэ өдөр хүүхдүүдтэйгээ цэвэр агаарт гарч амар. Өөрийн буруу зуршлаа засах тал дээр санаа тавь. Нэгэн хэвийн уйтгартай амьдрал, бусдаас хэт хамаарах ажил хэрэг нь таны эрүүл мэндэд их саад болно. Өнөөдөр яаран шийдвэр гаргах хэрэггүй. Цаг нь болтол хүлээ.

Хилэнц: Хэдийгээр өнөөдөр олон зүйлийг амжилттай хийж дуусгах ч өмнө нь бодсон төлөвлөгөөгөө зөрчиж, хуумгай хөдөлбөл алдаа болж мэднэ. Хүч хэрэглэхээс татгалз. Та бага зэрэг сэтгэл зоволтыг мэдрэх болно. Элдэв ойворгон зангаасаа болгоомжил. Бодол ухаанаа хөгжүүлэхэд анхаарахыг од эрхэс зөвлөж байна. Бага ч болов цаг гаргаж амрах эсвэл дуртай зүйлээ хийх боломжийг өөртөө олго.

Нум: Од эрхсийн нөлөөгөөр удахгүй таны нэр нөлөөг өсгөх шинэ сонирхолтой санаа, төлөвлөгөө гарч ирнэ. Алдаа гаргахгүй байхын тул юу ч хийхгүй байсан нь дээр санагдана. Гэхдээ зүгээр суухаар зүлгэж суу гэдэг үгийг сана. Сандарч тэвдэлгүй байдлыг тайван харж, сайн дүгнэлт хий. Бүх зүйл өөрөөс тань болсон ч байж мэднэ.

Матар: Сайн муу нь баталгаагүй мэдээлэлд бүү итгэ. Өндөр идэвхтэй байдал шаардах тул өдрийн хандлагад тохируулан үйл явдлыг удирдаж сур. Идэвх чармайлтаар амжилтад хүрнэ. Бусдыг сонс гэхдээ өөрийн төлөвлөгөөний дагуу ажилла. Таны хайр дурлалын асуудал ээдрээтэй байгаа бол зөвшилцөх алхмыг санаачлан хийхэд тохиромжтой үе.

Хумх: Гэр бүлдээ зориулах цагаа хэдэн өдрийн өмнөөс, их ажил эхлэхээс өмнө төлөвлө. Хэлсэн амласандаа хэний ч өмнө бай хүрдэг байх нь чухал. Өнөөдөр танд бусдад хууртсан мэт, зүрх шархалсан мэт мэдрэмж төрж болзошгүй. Гол хүмүүстэйгээ зөвлөлдөхгүйгээр чухал асуудлыг шийдэх нь энэ өдрийг баллаж магадгүй.

Загас: Эрч хүчтэй, шийдэмгий байх нь бүгдэд таалагдахгүй ч бусдад зөв мэдрэмж төрүүлбэл танд удахгүй сайн үр дүн ирнэ. Хүсэл зориг ихтэй байх тул хайртай хүмүүсийнхээ төлөө юуг ч хийхэд бэлэн байна. Залуу хүмүүс оргилуун мөрөөдөлдөө автана. Өөрийн байр суурийг зөв илэрхийл. Ирээдүйн амьдралдаа том дэвшил авчрах санаагаа бодит болгоход илүү анхаар.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00