Dark Light
Нийгэм | 2025-05-23

УЛААНБААТАРТ 25 ГРАДУС ДУЛААН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар халж хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 
 
2025 оны тавдугаар сарын 23-ны 20:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 24-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Халх гол орчмоор, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1…+4 градус, Их нууруудын хотгор, Сэлэнгэ, Хараа голын хөндий, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон Хүрэнбэлчир орчмоор +11...+16 градус, Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр +15…+20 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газраар +25…+30 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +2...+4 градус, бусад хэсгээр +7…+9 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +21…+23 градус дулаан байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00