Dark Light
Нийгэм | 2025-05-23

“MILK FESTIVAL-2025” БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улс орнууд "Дэлхийн сүүний өдөр" (World Milk Day)-ийг жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдөр өргөнөөр тэмдэглэдэг уламжлалтай билээ.

Сүү сүүн бүтээгдэхүүн, тэр дундаа сүүний салбарын ач холбогдлыг таниулах зорилготой уг өдрийг тохиолдуулан Монгол Улсад анх удаа “Milk Festival-2025” нэрээр зохион байгуулахаар боллоо.

Тэртээ 2001 онд НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO) санаачлан эхлүүлсэн энэхүү өдрийг манай улсад тус салбарын мэргэжилтнүүд, үйлдвэрлэгчид тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол өнөө жил цар хүрээгээ тэлж, үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох Сүү ХК, АПУ ДЭЙРИ ХХК, Тэсо Фүүдс ХХК, Витафит Милк ХХК, Монфреш ХХК, Үлэмж Органик ХХК болон ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Монголын сүүний нэгдсэн холбоо нар хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон нийтэд зориулан нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Та яагаад “Milk Festival-2025”-ийг зорих ёстой вэ?

“Milk Festival-2025” эрүүл иргэн, тэр дундаа ирээдүйн өнгийг тодорхойлогч хүүхэд багачуудад сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдлыг таниулан өдөр тутмын хэрэглээ болгох зорилгыг тээж буй.

Иймд үндэсний хэмжээний томоохон компаниуд өөр өөрсдийн сүүн өртөөг байгуулж, хүүхэд багачуудад гарын бэлэг, бүтээгдэхүүний амталгааг хийж, тэдэнд зориулсан хөгжөөнт тоглоом, жүжигчилсэн тоглолт, Cosplay уралдаан, циркийн үзүүлбэр зэрэг урлаг соёлын олон арга хэмжээг бэлдсэн тул эцэг эхчүүд Та бүхнийг энхрий үрсийнхээ хамт “Milk Festival-2025”-д ирэхийг урьж байна.

May be an image of text that says 'Milk Festival WORLD MILK DAY XeTeл6ep 2025.06.01 10:00-10:20 erлeBHий, Aacraл 10:20-11:20 ΘrлeeHий set 11:20-11:40 H33лT 11:40-11:50 Ayy4иH Thunder 11:50-12:20 UиpKийH y3yyл63p 12:20-13:00 13:00-13:40 'T3CO ФΥγAC

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00