Dark Light
Нийгэм | 2025-05-23

НИЙТИЙН ТЭЭВРИЙН 5 ЧИГЛЭЛД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Авто замын засварын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн 5 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар Нийтийн тээврийн бодлогоос газраас төлөвлөжээ. Тодруулбал,

Баянгол дүүргийн 15 дугаар хороо, “Нарлаг” худалдааны төвийн зүүн талаас бичил 6 дугаар хороолол буюу 28 дугаар сургуулийн баруун хойд талд шинээр дулааны шугам угсрахтай холбоотойгоор “Хүрээ тулга” сургуулийн урд талаас 40 дүгээр сургуулийн хойд тал хүртэлх замыг 2025 оны 05 дугаар сарын 24-ний оройн 22:00 цагаас 05 дугаар сарын 27-ны өглөөний 06:00 цагийн хооронд хаах тул энэ хугацаанд нийтийн тээврийн 5 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орж байна. Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

  • Ч:18А “ТЭЦ-3-Гэмтлийн эмнэлэг” чиглэл 13-р сургууль-Парадокс-Сентоза-Гандан урд
  • Ч:18Б “МҮИС-ТЭЦ-3” чиглэл Гандан хойд-Москва ресторан 13-р сургууль хойд
  • Ч:25 “Тоосгоны дэлгүүр эцэс-Дүүхээ дэлгүүр” чиглэл Москва ресторан-13-р сургууль хойд-Дүүхээ дэлгүүр-11-р байр-Парадокс-Сентоза
  • Ч:51 “Дүүхээ дэлгүүр-Дүнжингарав худалдааны төв” чиглэл МҮИС-ийн хойд-Москва ресторан-Өргөө кино театр-3,4-р хорооллын эцэс-Дүүхээ дэлгүүр-Парадокс-Гандан урд
  • Ч:52 “Дүүхээ дэлгүүр-Зайсан” чиглэл МҮИС-ийн хойд-Москва ресторан-Өргөө кино театр-3,4-р хорооллын эцэс-Дүүхээ дэлгүүр-Парадокс-Гандан урд

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00