Dark Light
Нийгэм | 2025-05-23

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙН ЛАБОРАТОРИУДЫГ АШИГЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УБЦТС ТӨХК нь цахилгаан дамжуулах кабель сүлжээний ашиглалт, засварын ажил, үйлчилгээндээ дэвшилтэт, шинэ загварын “Кабелийн гэмтэл тодорхойлох, оношлох урьдчилан сэргийлэх шинжилгээ хийх зориулалттай иж бүрэн явуулын лаборатори (Transcable 400 систем SSG 2100 Frida TD&PD-TaD 62, Protrac)” болон “Туршилт оношилгооны иж бүрэн зөөврийн лаборатори (Syscompact 4000 80kV mit PHG 80 TD und Tad 62)”-ийг тус тус ашиглаж эхэллээ. 

Явуулын иж бүрэн лабораторийг MSM группээс нийлүүлэгддэг Японы 2024 оны Mitsubishi Fuso маркийн автотээврийн хэрэгсэл, Солонгост үйлдвэрлэсэн чингэлэгт Баур компанийн мэргэжилтнүүд угсарч, суурилуулсан аж.

Харин лабораториудад ажиллах инженер техникийн ажилтнуудад Баур компанийн оношилгооны чадамжийн төвийн дарга Тобиас Нейер богино хугацааны сургалт явуулна.

Улаанбаатар хотын барилгажилт жил тутам нэмэгдэж, хүн ам нягтаршиж байгаатай холбоотойгоор хотын төвийн цахилгаан дамжуулах кабель шугамууд насжилт, ачаалал, гадны нөлөө зэргээс шалтгаалан гэмтэж, хэрэглэгчдийн цахилгаан хангамж тасалдах тохиолдлын тоо буурахгүй байгаа нь ихээхэн хүндрэлийг учруулж байгаа юм.

Тиймээс УБЦТС ТӨХК нь эдгээр орчин үеийн программ хангамж бүхий лабораториудын тусламжтайгаар газар доорх кабелийг гэмтэхээс нь өмнө оношилж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг зорьж байна.

Ташрамд дурдахад УБЦТС ТӨХК нь өндөр хүчдэлийн кабелийн гэмтлийг тодорхойлох, оношлох, турших ажил үйлчилгээндээ Зөвлөлтийн үеийн тоног төхөөрөмж бүхий явуулын лабораторийг 1960 оноос ашиглаж эхэлсэн түүхтэй бөгөөд Австрийн Баур компанийн орчин үеийн дэвшилтэт технологийн лабораториудыг 2006 оноос нэвтрүүлж эхлэн, инженер техникийн ажилтнуудаа мэргэшүүлж ирсэн билээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00