Dark Light
Нийгэм | 2025-05-24

158 УДААГИЙН ДУУДЛАГААР 211 ИРГЭНИЙГ ТЭЭВЭРЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад Нисэх хүчин үүсэн байгууйг тохиолдуулан ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид ажиллаж, алба хаагчдад баяр хүргэлээ.

Хурандаа Ц.Ганзориг хэлсэн үгэндээ “Нисэхийн салбарын хөгжлийн энэ хугацаанд Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн алба болон хөгжиж байгааг батлан харуулсан түүхийн эзэд та бүхэндээ ойн баярын мэнд хүргэе.
Монгол Улсын Засгийн газраас ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг олон улсын түвшинд хүргэх бодлогын хүрээнд Бүгд Найрамдах Франц Улс, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад агаарын аврах ажиллагааны нисэх нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тогтоолоор тус онд байгуулагдсан Онцгой байдлын байгууллагын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн хамт олон та бүхэн хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ард, иргэдийнхээ талархлыг хүлээсэн амжилтын эзэд болсон гавьяаг тань энд онцлон тэмдэглэж байна” гэлээ.
Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги байгуулагдсанаас хойш газраар тээвэрлэх боломжгүй нийт 158 удаагийн шуурхай дуудлагаар ажиллаж, 211 иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Түүнчлэн Хэнтий аймгийн Батширээт сумын Минжийн хангай, Норовлин, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Дорнод аймгийн Халхгол, Сэлэнгэ аймгийн Хушаат, Ерөө, Цагааннуур, Түшиг суманд гарсан ой, хээрийн гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг тээвэрлэх болон түймрийн тандалтын тусгай үүргийн нийт 105 цаг 30 минутын нислэгийг үйлджээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00