Dark Light
Нийгэм | 2025-05-24

УЛСЫН ЗААН Б.БАТ-ӨЛЗИЙ ТҮРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Агвааны Норовын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед Констракшн", "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Автобус-1 ТӨК, "Тэргүүн Саруул Зам" ХХК, "Эрдэнэс Критикал минералс" ХХК-ийн бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэв. 
 
Дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Хүч" спорт хороо, ЦЕГ, “Мөнхийн Үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Бадрах өглөө” ХХК, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, Молор Трейд ХХК, Вайт Лэйк ХХК, Нэгдэл клуб, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа. 
 
Наймд улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын начин Б.Даваа-Очир, улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн арслан Э.Баасанжав нар үлдэв. 
 
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж байгаа улсын начин А.Норовт МҮБХ болон гэр бүл, үр хүүхдүүд, ахан дүүс, найз нөхөд, үе тэнгийн бөхчүүд, нутаг усныхан зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ. 
 
Маргааш 13:00 цагаас Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00