Dark Light
Нийгэм | 2025-05-24

ХОНЬ: ӨӨРТӨӨ ХЭТ АЧААЛАЛ БҮҮ ӨГ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өөртөө хэт ачаалал бүү өг. Энэ өдөр таны арилжаа наймааг од эрхэс ивээж байна. Гэхдээ тохиролцоог төгс хийж сур. Санхүүгийн асуудал хэлэлцэхдээ мэргэжлийн хүний зөвлөгөөг сонсохыг зөвлөж байна. Эрүүл мэндээ анхаарч, эмчилгээ хийлгэхэд үр дүн сайн байна. Олон нийтийн газар болгоомжтой хянамгай яв.

Үхэр: Хувийн амьдралаа сайжруулах бүх боломжийг ашигла. Зөн мэдрэмж, авьяас чадвар өндөр байх тул уран бүтээлч хүмүүсийг амжилт хүлээж байна. Өнөөдөр танд ирсэн тусламж, зөвлөгөөг хэрэгсэхгүй орхиж болохгүй. Мөнгөтэй болгоомжтой харьц. Эс тэгвээс санхүүгийн хүндрэлд орж болзошгүй.

Ихэр: Энэ өдөр элдэв уулзалт бүү төлөвлө. Танихгүй хүмүүстэй, аюултай арга хэмжээнд оролцох хэрэггүй. Өнөөдөр гэртээ байхаас илүү аз жаргал гэж үгүй. Амьдрал дээр гаргасан алдаандаа дүгнэлт хий. Үзэл бодлоо хамгаалах хэрэгтэй ч шүүмжлэлд бүү эмзэглэ. Гэр бүлд зөрчил үүсэж болзошгүй тул дотнын хүндээ сэтгэлийн бэлэг өг. Хайр энхрийллээр гачигдаж байгаа бол зөрчил гомдлоор дүүрэн байхыг үгүйсгэхгүй.

Мэлхий: Хувийн амьдралдаа эрсдэл гаргах тэнэг үйлдэл хийхээс зайлсхий. Дэмий зүйлд цаг заваа бүү үр. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хадгалахын тулд бие биеэсээ магтаалын үгсээр урамшуул. Бусдаас анхаарал халамжаа бүү харамла. Эрүүл мэндийн хувьд халдварт өвчнөөс сайн сэргийлэх хэрэгтэй.

Арслан: Таны дотоод эрч хүч хамгаалж бие махбодыг төдийгүй оюун санааг сэргээнэ. Хамгийн хайртай хүмүүсийнхээ аз жаргалын төлөө гэсэн таны сэтгэлийг үнэхээр ойлгодог бол хайр сэтгэл харилцаа сайхан байна. Гэр бүлдээ чин сэтгэлээсээ ханд. Харилцан ойлголцол үүсгэхийн тулд бага зэрэг хүлээцтэй байхад буруудахгүй үе. Айлчин гийчин ирж цагийг завгүй боловч зугаатай өнгөрүүлэх бололтой.

Охин: Хайртай хосуудын дунд амьдралын цаашдын ирээдүйг шийдэх чухал яриа өрнөнө. Та өөрийнхөө алдаа дутагдалтай эвлэрч амьдарвал удахгүй хайртай хүнээ алдахад хүрнэ. Өөрөө өөрийгөө хуурч, зөвтгөх гэж бүү оролд. Тайван байж бусдын санааг хүндлэх нь сайн үр дүн өгнө.

Жинлүүр: Гэр бүлдээ сайн ойлголцох алхам хийвэл хайрын холбоо бат бөх, удаан жаргалтай байх болно. Таны анхаарлын төвд хүүхдийн хүмүүжил байна. Өнөөдөр тэднийг дуулгавартай томоотой байна гэдэгт найдаж болно. Хуучны дурсамжаа их эргэн санагалзвал өнгөрсөндөө дүгнэлт хийж бодлогошрох болно. Сайхан дурсамжаа сэргээвэл гайхалтай цаг үе байх болно. Та дотоод сэтгэлээ маш гүн гүнзгийгээр ойлгох болно.

Хилэнц: Дотно найзууд болон гэр бүлийн харьцаанд дулаан уур амьсгал бүрдүүлэхийн тулд та эелдэг тусархуу байхыг од эрхэс зөвлөж байна. Тогтвортой харилцаа тогтоох оролдлого найдвар төрүүлнэ. Энэ цаг үед бүгдийн учрыг түргэн олох таны мэдрэмж тусална. Хайртай хосууд заримдаа хол байдаг бол хамтдаа байхын сайхныг улам их мэдрэх болно.

Нум: Энэ өдөр та хайр сэтгэлийн үл бүтэх харьцаа тогтоож мэднэ. Хэт сэтгэл хөдлөлөөс болгоомжилж, аливаа учралыг эрүүл ухаанаар дүгнэж харах хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөнөөр хийсэн үйлдэлдээ дараа нь харамсах болно. Таны сэтгэл санаа өнөөдөр танаас л хамаарна гэдгийг санаж, аль болох ухаалаг хүлээцтэй бай. Ямар нэг зөвшилцөлд бэлэн бай. Зайлшгүй шаардлага гарч танихгүй хүнтэй харьцах бол болгоомжтой бай.

Матар: Өнөөдөр гаргасан саналууд ашиг муутай, хоосон урианаас цаашгүй байж мэднэ. Дэмий зүйлд цаг хугацаа эрч хүчээ зарах хэрэггүй. Идэвхтэй бүтээлч байдал болон үнэнч хайр дурлал, уучлал нигүүлслийн хүчээр энэ өдөр тайван өнгөрнө. Эрүүл мэндээ муутгахаас болгоомжил. Ойр дотнынхонтойгоо зөрчилдөхөөс сэргийл.

Хумх: Өнөөдөр тохиолдох үйл явдлууд таныг жаргалтай болгоно. Өөртөө цаг гаргаж, хайр дурлалын хувьд тогтвортой харьцааг үүсгэхийг хичээ. Сайхан хайрыг хүсэж байгаа ч хардалт таны талаар буруу ойлголт өгөх бололтой. Өнөө оройг хайртай хүнтэйгээ тайван өнгөрүүлж, амрах хэрэгтэй. Эсвэл хөгжилтэй зугаалга хийх нь та нарт гайхамшигтай сэтгэгдэл үлдээнэ.

Загас: Гэр орныхоо ажилд оролцох хэрэгтэй бололтой. Гэхдээ хүнд хүчир ажил хийхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Харин хайртай хүмүүстэйгээ дотно яриа өрнүүлэхэд цаг гарга. Өнөөдөр зөв амьдралын хэмнэлтэй хүмүүсийн сэтгэл санаа тайван амарлингуй байж чадна. Бусдын үгийг хүлээн авах чадвартай байна. Үх хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг анхааралтай сонс.

Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02