Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр буюу өнөөдөр зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор Нисэх, яармаг чиглэлийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, байгаа тул жолооч, зорчигч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Хэрэв тухайн арга хэмжээг зорьж байгаа бол албан ёсны зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулна уу.
“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал түүний ойролцоох шороон зогсоол болон бусад зогсоол дүүрсэн зорчиход хүндрэл үүссэн тул Спортын ордны зогсоол, Яармаг орчмын чөлөөтэй байгаа автомашины зогсоол талбайд байрлуулж, явганаар хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.