“ТВ Караоке”-ийн хөтлөгч, жүжигчин Ё.Алтангэрэл Бодибилдинг, фитнесийн улсын аваргын тайзан дээр гарчээ.
Тэрбээр хагас харваж, биеийнх нь зарим хэсэг тулгуур эрхтний хамт мэдээгүйжсэн ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цэвэр өөрийн хичээл зүтгэлийн дүнд хөл дээрээ босоод байгаа юм. Тэгвэл өдгөө биеэ тэнхрүүлэх гэж жимд яваад бага багаар сайжирч өвчнөө ялаад ийнхүү тэмцээнд орж байгаа аж.