Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд эхэллээ.
Түүхт 100 жилийн ойн баярын арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны ТНБД Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Б.Мөнх-Ирээдүй тэргүүтэй, БХЯ, ЗХЖШ, Агаарын цэргийн командлалын удирдлагууд, Зам тээврийн яамны удирдлагын төлөөлөл, ахмад дайчид оролцлоо.
Өдөрлөгийн хүрээнд
Онгоц, нисэхийн техникүүд, 1000 орчим алба хаагч оролцсон ёслолын жагсаал
Авиа шоу, агаарын үзүүлбэр
Шүхрийн буулт, үзүүлэх тоглолт
ОХУ-ын “Стрижи” багийн уран нислэгийн үзүүлбэр
Агаарын бөмбөлөг хөөргөх
Үдшийн цэнгүүн, Ёслолын буудлага зэрэг олон сонирхолтой арга хэмжээ орой 21.30 цаг хүртэл үргэлжилнэ.