Dark Light
Нийгэм | 2025-05-25

Г.ДЭМҮҮЛ АГСНЫ НЭРЭМЖИТ БАРИЛДААН БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат говь нутгийн хүчтэнүүдийн манлай болсон Монгол Улсын Хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит хүчит бөхийн барилдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаагийн Улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдааныг Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Манлай сумын ЗДТГ, Хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж байна. Барилдаанд өнөө цагийг өнгөлж буй Улсын арслан, заан, харцага, начин зэрэг улсын цолтой бөхчүүд манлайлан зодоглож байна. 
“Дэнж нь хотойхгүй бол Дэмүүл хүү унахгүй ээ” гэж хориодхон насандаа хэлж Монгол бөхийн хүч, ид хавыг гайхуулан барилдаж байсан Хурц арслангийн нэрэмжит барилдааныг үзэж сонирхохоор Өмнөговьчууд, бөх сонирхогчид хуран цуглаад байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00