2025 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Гадаад орчны нөлөөллөөс болж бие тавгүйтэж магадгүй. Сэтгэл болон бие махбодын хэт ачаалал авахаас зайлсхий. Ихэнх хүмүүс амрахыг хүсэвч ажил хэрэг улам бүр оволзсоор байх болно. Бүхнийг амжуулахын төлөө зүтгэвч ямар ч гэсэн амрах хэрэгтэй. Оройг гэр бүлийнхэнтэйгээ амарч өнгөрүүл.
Үхэр: Од эрхэс өнөөдөр ойр дотнын хүмүүс тань тусална гэж зөгнөж байна. Харин дарга удирдлага эсвэл албан түншүүдтэй харьцахад хүндрэл гарна. Биеэ барих чадвар дутагдсанаас болж ажилдаа ихээхэн эрч хүч зарцуулна. Та өөрчлөлтөд дургүй байсан ч амьдралын шинэ хандлагад зохицох хэрэгтэй тул үүнийг хийхээс өөр аргагүй. Шинэ гарц хайж, ирээдүйгээ өөдрөгөөр хар.
Ихэр: Гутранги үзэл санаа саад болно. Эрч хүчээ бэхжүүлэхэд энэ өдрийг ашигла. Ойрын хугацаанд олж авсан зүйлээ хамгаалах хэрэгтэй болно. Дотнын хүмүүстэйгээ холбоотой бай. Нөхцөл байдлыг ухаалгаар үнэлэхэд хүнд байна. Зөрчил, үл ойлголцол гэр бүлд тогтворгүй байдал авч ирнэ. Өнөөдөр хэт ачаалалтай ажил хийх хэрэггүй.
Мэлхий: Онцын үйл явдалгүй жирийн өдөр. Гэхдээ та уйтгартай болж аз жаргал, баяр баясгалангүй байна гэсэн үг биш. Ажлаа солих гэж байгаа бол энэ үе ээлтэй байх магадлалтай. Амьдралдаа шинэ өөрчлөлт гаргахад анхаар. Өмнөө бодит зорилго тавь. Тооцоо сайтай хүмүүс хүсэл мөрөөдлөө биелүүлж чадна.
Арслан: Уран бүтээлч хүмүүст дотоод мэдрэмжээ гайхалтай нарийн гаргахад од эрхэс сайнаар нөлөөлнө. Сайн уран бүтээл туурвина. Өөрийн дур сонирхлоо хөөх боломж гарна. Ойр дотнын хүмүүстэйгээ үзэл бодлоо хуваалц. Та хувийн амьдралд нааштай өөрчлөлт гарч байгаагаас ирээдүйд итгэх итгэл төрөх болно. Ажигч гярхай байдал, нарийн уран мэдрэмж тань хүмүүстэй ойлголцоход тус болно.
Охин: Өнөөдөр олон нийтийн арга хэмжээнээс та эрж хайсан өөрийн зорилгыг тодорхойлох зүйлийг олж харна. Хэт биеэ өмөөрөх нь эргэн тойрныхонтойгоо сөргөлдөхөд хүргэнэ. Ажлын ачаалал авах, хариуцлагатай шийдвэр гаргах зэргээс зайлсхий. Гэхдээ аж ахуйн ажлыг даруй шийдвэрлэх шаардлага гарах тул таныг багагүй ядрааж, уйтгартай болгоно. Өөрийгөө сэргээх зүйл сэдэж олоорой. Амьдралын энгийн зүйлээс ч баяр баяслыг мэдэрч болно.
Жинлүүр: Таны өнөөгийн өндөрлөгт хүргэсэн бүхнээс нүүр бууруулбал том алдаа болно. Буруу шийдвэрээс болж санхүүгийн байдал таагүй болж магадгүй байна. Төлөвлөсөн ажлаа биелүүлэх цаг ирж байна. Нэр нөлөөтэй удирдах албан тушаалтны дарамт ихэснэ. Одоохондоо хүчтэйн өмнө хүчгүй нь буруутай гэдэг үгийг санаж, хүлцэнгүй байхад илүүдэхгүй. Хариугаа авах өдөр иртэл тэвчээртэй хүлээ.
Хилэнц: Ажил хэрэгт ч хувийн амьдралд ч үр дүнтэй өдөр байна. Санхүү мөнгөний асуудал хэвийн болно. Чухал үйл ажиллагаагаа хийж амжуул. Өрсөлдөгч нарын үйл ажиллагаагаа бэхжүүлэх оролдлогыг саатуулж чадвал онцын саад бэрхшээлгүй өдөр болно. Архаг хууч өвчтэй хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, эмчилгээ хийлгэ.
Нум: Од гарагсын эрхшээлээр ажил хэргийн харилцаа тогтооход тааламжгүй байна. Аливаа гэрээ хэлэлцээр харилцан хүндэтгэл ба буулт хийх чадвараас хамаарч амжилттай болох эсэх нь тодорхойлогдоно. Өнөөдөр чухал санхүүгийн асуудал шийдвэрлэх, гарын үсэг зурах зэргээс болгоомжил.
Матар: Үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө мөнгөө зарцуулахаас бүү татгалз. Тэдэнд цаг заваа зөв өнгөрүүлэх боломж гаргах хэрэгтэй. Цахим хэрэглээ, буруу зуршлаас аль болох хол байлгах арга ол. Гэр бүлийн харьцаа нийтэч дотно байна. Гэр бүлээрээ нэг нэгэндээ санаа тавих нь сайхан уур амьсгал бүрдүүлнэ.
Хумх: Ажил төрөлдөө хандах хандлагаа эргэн хар. Зөв үзэл баримтлалыг мөрдлөг болго. Энэ өдөр ямар ч гэнэтийн үйл явдал тохиолдож мэднэ. Сэтгэл хөдлөлөөр асуудалд хандалгүй, сайн мууг ялгаж чаддаг байх хэрэгтэй. Зарим зүйл дээр амьдралын хувь төөрөгт итгэхэд алдахгүй. Энэ өдөр та хайр дурлалтай учирвал амьдрал дэндүү сайхан санагдана.
Загас: Санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй болно. Орж ирсэн орлогоо бага гэж чамлах хэрэггүйг сана. Хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Залуу хүмүүс ирээдүйн ажил мэргэжлээ сонгох гэж байгаа бол шинэ мэдээ, шинжлэх ухааны нээлт судлах нь их тус дэм болно. Амьдралаа өөрийн гараар бүтээх хүсэл эрмэлзлэлээ хөгжүүл.