Dark Light
Нийгэм | 2025-05-26

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ОГЦОРЧИХСОН Ч…

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хуралд /2025.05.21/ 2027 оны Ерөнхийлөгч, 2028 оны УИХ-ын сонгуульд намын даргаар оролцох боломжгүй, ажлаа өгье гэж нулимсаа арчин хэлсэн. Засгийн газрынх нь бодлого, ажил ч явахгүй, нийгэмд ч хүлээн зөвшөөрөгдөхгүй нь тодорхой болсон. Үүнийгээ ч мэдэхийн цаагуур мэдэж, өөрийнхөө хүсэлтээр өөрийнхөө зарласан намын Бага хурлынхаа зааланд 21-ний шөнө огцорчихсон.

Ингээд Засгийн газар үдэлтийн хурал хийж, УИХ-ын чуулганаар шийдэх байсан. Энэ хуваарь яагаад өөрчлөгдсөн бэ? Л.Оюун-Эрдэнэ огцрох амаргүй болгох хэд хэдэн шалтгаан байж болно.

1. Цүнхэн дээр биш худагт ойчих

Л.Оюун-Эрдэнэ цүнхний амсар дээр биш худгийн аман дээр унасан гэх төгсгөл хийхийг хүсэж байна. Хамтарсан Засгийн газрын гэрээгээ зөрчсөн гэж МАН-ын Бага хуралд дүгнэсэн нь ч энэ төлөвлөгөөний гол бүрэлдэхүүн хэсэг. Ц.Туваан уул уурхайн суурь хуулийг УИХ-д өргөн бариагүй нь хамтарсан Засгийн газрыг тараах үндэслэлийн нэг болгосон.

Л.Оюун-Эрдэнэ олигархуудын хөрөнгийг хурааж, олон түмэндээ Ухаахудагийн ордыг буцаан авах гэж байгаад огцорсон шүү гэдэг мессеж үлдээх зорилготой. Ард түмний баялгийн төлөө тэмцээд, бүлэглэлийн хуйвалдаанаар унасан гэдэг ой дурсамж үлдээж, улс төрд эргэн ирэх хөрсөө тавиад явахыг хүсэж байна.

Гэрийн хэргийг төрийн хэрэг болгож, өөрийнхөө толгойлсон нам, дэр болгоод хамт булшлахаас сийхгүй байна. Өөрийнхөө Засгийн газрын 14 мега төслийн нэг ураныг зогсооё гэж хиамчид, хөхдөгүүдээ жагсаалаа. Бэрийнхээ цүнх, бөгж, бэлгийн бенз машинаас болж огцорч, улс төрөөс үүрд хөөгдөхийг хүсэхгүй.

2. Олсоо углаад унах

Л.Оюун-Эрдэнэ зүгээр л огцроод өгөхгүй сунжруулан сунгаж, цаг хожих тусам дараагийн Засгийн газрын хүзүүнд олс углаж байна. Дараагийн Ерөнхий сайдыг тамлан зовоох, тооцоо бодох унагах хүч нөөц, кнопоо хадгалж үлдэхгүй бол аюултай цаг үе түүнийг хүлээж байна. Гартаа хөзөртэй үлдсэн цагт бөгж цүнхний төлбөрөөс эхлээд бүр том дүнтэй төсөв, мөнгөөр бөгсөө ухуулахгүй байж чадна.

3. Оюун-Эрдэнэ явсан ч, Оюун-Эрдэнүүдийг үлдээх

Дараагийн Ерөнхий сайд болох хүслийг дэвэргэж, горьдсон горьдоогүй шившиглээд байгаа нь энэ төлөвлөгөөнийх нь илрэл. Шинэ Засгийн газарт өөрийн хүмүүсээс аль болох олныг сайдаар томилуулж, нөлөөгөө хадгалахыг зорьж байгаа гэсэн үг.

Жич: Л.Оюун-Эрдэнэ тамгаа өгдгөөрөө өгнө. УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай санал хураах болов уу. Хуулиараа бол нууц санал хураалт.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00