Dark Light
Нийгэм | 2025-06-09

ГАНГА НУУР ОРЧИМД ЭНЭ ОНД 12 МЯНГАН МОД ТАРИНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ганга нуурыг ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах ажил үргэлжилж байна.

Уг ажлын хүрээнд Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаанаас явцын хяналтыг 2024 онд 1 удаа, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хоёр дахь удаа хийж, цаашид хэрэгжүүлэх ажилд мэргэжлийн зөвлөмж өглөө.

Дарьганга сумын нутагт байрлах “Ганга нуур”-ын бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төслийн “БАГЦ-3” буюу хүрээлэн буй орчныг нөхөн сэргээх, ойн төгөл байгуулах ажлыг “УБТ гарден” ХХК нь гүйцэтгэж байна.

2024 онд нийт 7200 мод ( хайлаас,  бургас, жимсний мод) тарьсан. 2025 онд нийт 12,000 мод тарихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 2000 гаруй мод тарьжээ. 

Мөн “Талын худаг”-аас ус зөөж мод усалж байгаа ба тун удахгүй дуслын усалгааны системийг байрлуулах, нуур орчмын тохижилтын ажил эхлүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14