Энэ 7 хоногийн (2025/06/09 - 2025/06/15) 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Олны анхаарлыг татах ямар нэг өвөрмөц зүйл үзүүлэх магадлалтай. Гэхдээ энэ цаг үед хийж дадсан зүйлээрээ оролдох нь өлзийтэй. Арилжаа наймааны ажилд идэвхийлэн зүтгэж буй хүмүүс тооцоолоогүй алхам хийхээс зайлсхий. Таны эрч хүч дүүрэн байж, өөрийн санасан бүхнээ гүйцэлдүүлэх тэмүүлэл их байна. Гэвч санасан болгон бодит болох гадаад боломж, дотоод нөөц дутмаг байна. Иймээс хамгийн гол нь бодит байдлыг сайн тооцоол. Эрсдэл бүү гарга. Үнэнтэй эвлэрэхийг таны зөн совин зөвшөөрөхгүй. Гэхдээ уян хатан байхыг хичээ. Ажил хэргийн яриа хэлэлцээрт цаг хугацаа ба эрч хүчээ зөв ашигла. Аливаа харилцаанд бодитойгоор хандаж нэг нэгийгээ ойлгож хүндэл. Ажил дээр хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Албан харилцаанд та томоохон зөрчил мэдрэх болно. Хувийн амьдралд бодит байдлаас тасарсан мэт төсөөлөл үүснэ. Хууч өвчтэй хүмүүсийн эрүүл мэнд хямарна. Олж буй орлогоосоо ихийг зарлагдах төлөвтэй байгаа учраас сайн төлөвлө. Буулт хийх шаардлагатай үед мэдрэмжтэй байснаар чухал ажил саадгүй явна. Харин бусадтай тоглоом шоглоомоор үнэн байдлыг хаацайлах гэж оролдвол та хүссэн хариултаа сонсож чадахгүй. Долоо хоногийн сүүл рүү харилцаа холбоонд таатай байна. Ажилдаа сайн анхаарч, сатааруулах оролдлогуудыг хараагүй мэт өнгөрөө. Хамтран ажиллагсад чинь танд сайхан хандана. Жинхэнэ амьдралын анд нөхдөө олох магадлалтай. Ганц бие хүмүүс хайрттайгаа учрах магадлалтай. Амьдрал гарах өөрчлөлтөөс бүү ай. Энэ нь таны ирээдүйд гэрэл гэгээ авчирна. Бизнес эрхлэгч нарт үйл ажиллагаагаа өргөтгөх боломж гарна. Мөн мөнгө санхүүгийн төлөвлөгөө гаргахдаа нягт нямбай байх нь амжилтын баталгаа болно. Ердийн харагдаж даруу, төлөв байхыг хичээ. Гадаад үзэмж хэт хөөцөлдөх хэрэггүй. Эрүүл мэндээ сайтар анхаарч, гарсан оношийг дахин хянаж үзэхийг зөвлөж байна.
Үхэр: Гаднын нөхцөл байдал таагүй үед өөрийн байр сууриндаа итгэлтэй бай. Хамтын ажиллагааг хэвийн байлгахыг хичээж байгаа ч асуудал гарсаар байна. Санхүүгийн эрсдэлтэй асуудалд хутгалдахаас зайлсхий. Хүссэн зүйлээ авах гэж улайрах хэрэггүй. Өмнөх өрөө хугацаанд нь төл. Хайр сэтгэлийн харилцаанд учирсан саад бэрхшээлийг даван туулахдаа тааламжтай цагийг хүлээ. Санаандгүй учрал зарим хүмүүсийн хувийн амьдралыг өөрчилнө. Гэр бүлийн ярилцлагаас эерэг уур амьсгал бүрдэнэ. Энэ нь танд ажлын амжилт гаргах түлхэц болно. Хайр дурлалын харилцаанд үр дүн гарна. Бусдыг уучлах сэтгэл өндөр байх тул буяны үйлсэд оролцож болно. Тус тусын ажилтай уулзаагүй удсан найз нөхөдтэйгөө уулзана. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн бодит дэмжлэг үгүйлэгдэнэ. Албан тушаал ахих өрсөлдөөнд цохилт ирнэ. Бусдад буруугаа чихвэл эвгүй байдалд орно. Хэт улайралгүй, ойр зуурын ажил хий. Таны ашиг сонирхол бусдынхтай зөрчилдөж буй нь тодорхой энэ үед танд нөлөө бүхий танилын хүрээ гол тулгуур болно. Албан тушаал ахих зорилгоор зохион байгуулсан арга хэмжээ нь өндөр хариуцлага шаардана. Аливаа бичиг баримтыг анхааралтай уншиж судал. Санхүүгийн үйл ажиллагаанд болгоомж дээд зэргээр шаардаж байна. Эрүүл мэндээ сайжруулахын тулд юун түрүүн сайн унтаж, хэт ачаалалд орохгүй байх хэрэгтэй. Ажлын их ачаалал тохиромжгүй үе. Найз нөхдийн хүрээнд хаа нэгтээ сууцгааж, сонирхолтой хүмүүстэй танилцах боломжтой. Өөрийнхөө сайн талуудыг харуулж, бусдыгаа хөгжөө. Хэрэгтэй бол найзууддаа өөрийн хэрэгцээг зөвөөр ойлгуул.
Ихэр: Дотоод сэтгэлийнхээ эрх чөлөөг хязгаарлан, танаас үл хамаарах гадаад нөхцөл байдлаас сэргийл. Зарим хүмүүс боломжийг зөвхөн өөртөө зориулж бусдыг өөрийн сонирхолд ашиглахыг хичээнэ. Гэхдээ энэ нь таны үйл ажиллагааг цаашид хэвийн явуулах чадварыг алдагдуулах ёсгүй. Тогтмол орлоготой болох боломжийг тооцож үз. Одоо мөнгөөр бялхаж байвч маргааш ямар байхыг янз бүрээр тооцоол. Амжилтгүй зүйлд хүргэх үйлдлийг тэвчээрэй. Олон хүн цугларсан газраас холуур бай. Үл таних хүмүүстэй хэрүүл маргаан бүү хий. Найз нөхөд сайн зөвлөгөө өгнө. Ажил хэргийн шинэ төсөл боловсруулж байгаа бол нөлөө бүхий хүмүүсээс дэмжлэг авна. Өнгөрсөн алдаандаа дүгнэлт хий. Шинэ танилуудтай болгоомжтой харьц. Зээл авах талаар гэрээ хэлэлцээр хийх нь үр дүнтэй болно. Таны хамтран ажиллах мөрөөдөл биелнэ. Бичиг баримтдаа анхааралтай бай. Хайрын харилцаа энэ үед тааламжтай боломжтой болж ирнэ. Долоо хоногийн сүүлээр өөрийн эрүүл мэнддээ анхааралтай хандаж, хийх үйлдэлдээ хянамгай бай. Сайн оношлоогүй өвчнийг эмчлэх гээд хэрэггүй. Биеийн болон сэтгэл санааны байдлыг өргөх сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуул. Хайр дурлал болон гэр бүлийн харилцаанд тааламжтай. Гэхдээ хувийн амьдралд гэнэтийн бэрхшээл учирч болзошгүй. Та хүнд байдлаас гарах гарц олж чадна. Амьдрал заримдаа зорилготой алхам шаардана. Хамгийн гол нь шийдвэрийг түргэн гаргах чадвартай байх явдал юм. Найз нөхдийн тусламжтай бэрхшээлийг давах сайн алхам хийх болно.
Мэлхий: Долоо хоногийн эхээр гаргасан зөв шийдвэр тань амьдралаа дээшлүүлэх боломж олгоно. Од эрхсийн байрлал танд таатай нөлөө үзүүлнэ. Шинэ өөрчлөлт нь орлого нэмэгдүүлнэ. Ирээдүйн ажиллах гол чиглэлээ олж авч мэдэх юм. Нарийн мэдрэмжээ сонсож чадвал дотно харьцаа сайн сайхнаар дүүрэн байна. Ажил хэрэгч хүмүүс нөлөөллийн хүрээгээ боломжтой бүхий л аргаар өргөжүүлэх хэрэгтэй. Хайрын харилцаа бүтэлтэй болбол та амьдралын үнэ цэнийг ойлгоно. Ганц бие хүмүүс амьдралаа өөрчлөхөөр шийднэ. Долоо хоногийн дундуур ажлаа солих эсвэл амьдардаг газраа өөрчлөх бол үүнийг болгоомжтой хийх хэрэгтэй. Хэсэг хугацаанд эрсдэлтэй ээдрээтэй асуудлаас хол бай. Ажлын үүрэг хариуцлагадаа онцгой анхаарал тавь. Хайртай хүнтэйгээ зөрчилдсөн асуудлаа нааштай шийдвэл удахгүй бүх юм сайхан болно. Харин долоо хоногийн сүүлээр бизнес эрхлэгч хүмүүс гаднын түнштэйгээ ирээдүйн ажил хэрэг дээр тохиролцох шаардлага гарна. Харилцан ойлголцол ажил хэрэгт тань санхүүгийн ашиг авчирна. Аливаа санхүүгийн үйл ажиллагаанд таагүй байдал илэрвэл шууд зогсоо. Цаг алдвал их алдагдалд оруулна гэдгийг анхаар. Ажил хэрэг хувийн амьдрал аль алинд нь тун анхааралтай хандах хэрэгтэй. Өөрийнхөөрөө байхад та илүү өндөрт хүрэх болно.
Арслан: Өөрийн эрх мэдлийн хэмжээ хязгаарыг нухацтай тооцоол. Бусдыг эрхэндээ оруулахыг санаархах нь сэтгэл санааны тавгүй байдал авчирна. Мөн бусдын нөлөөнд автагдаж мэдэх учир ямар нэгэн тодорхойгүй үйлдэлд хариу үзүүлэхэд бэлэн байх хэрэгтэй. Ямар ч үйл ажиллагаанд оролцохдоо болгоомжтой бай. Эрүүл мэндээ сайн хамгаал. Төлөв даруу, хичээнгүй байх нь чухал. Сэтгэл санаа тайван бус байж ямар нэг ширүүн авир гаргах магадлалтай. Хайрын харилцаанд та нөхөрсөг, романтик байдлыг гаргах хэрэгтэй байна. Гэр бүлийн бат бөх холбоог бодож хэрүүл маргаан бүү үүсгэ. Зөрчил маргаан нь ойр дотнын хүмүүсийн харилцаанд ихээхэн төвөг учруулна. Зөрүүд зангаа сайн хяна. Ажлын байран дээр ч хууль дүрмийг сайтар баримтлан ажилла. Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх нь чухал асуудалд тавигдана. Төсөл болон төлөвлөгөөнийхөө талаар чадвартай мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, хэрэгтэй мэдээллээ эрж хайвал сайн үр дүн үзүүлнэ. Шинжлэх ухааны судалгааны ажлаар томилолтоор явахад үр дүн сайн байна. Долоо хоногийн сүүл рүү хууль хяналтын байгууллага болон дарга удирдлагатайгаа харьцах харилцаанд таагүй хүндрэл гарна. Шинэ хөрөнгө оруулалт сонирхох болно. Мэргэжлийн зөвлөгөө авахад мөнгө болон цаг заваа бүү харамла. Мөн найз нөхдийн зөвлөгөөг сонссоны үр дүнд та хэрэгтэй дүгнэлтийг гаргаж чадна. Таны үл итгэх байдал хайртай хүнээ гомдоох магадлалтай. Хэрэгцээтэй эд зүйл худалдан авбал гэр бүлийнхэн тань баярлана. Гэр бүлийн уур амьсгалыг эергээр үргэлжлүүлэхийн тулд аливаа маргааныг эв зүйгээр зохицуулаарай. Эс бөгөөс хурцадмал байдал үүсэж магадгүй. Эрч хүчээ гамнаж, хэрэгтэй үед зарцуул. Архи дарснаас хол бай.
Охин: Хоорондоо ямар ч холбоо хамааралгүй мэт зүйлс ч амьдралд тань нөлөөлж мэднэ. Яарсан үйлдэл нь эрч хүчийг тань хий дэмий үрж, алдаа эндэгдэл гаргахад хүргэх учраас биеэ сайн хянах хэрэгтэй. Бусдын явуулгаар нэр хүнд тань гэнэт унаж болзошгүй байна. Санхүүгийн алдагдал, томоохон зардал гарах эрсдэлээс зайлсхий. Хэт улайрах хэрэггүй. Гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцох байдал үүсэж болзошгүй. Ялихгүй зүйлээс болж амьдралаа өөрчлөх талаар бодож магадгүй. Гэхдээ гэр бүлийн харилцааг нааштай болгох санаандгүй үйл явдал болно. Дотоод сэтгэлээ тогтворжуулж, зөн совиндоо итгэж урагш тэмүүл. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийн тулд үзэл бодол нэгтэй хүмүүстэй хамтран ажиллах боломжийг сайн ашигла. Танд хамтрагчтайгаа хэл амаа ололцох шаардлага гарна. Сонгосон зарчмаа барьж, өөрийгөө зөв илэрхийлж чаддаг бол аяндаа байдал хэвийн болно. Шинэ найз нөхдийн холбоо тогтоох, амьдралаа өөрчлөх боломжийг энэ цаг үед бүү алд. Аливаад эерэг сэтгэлээр хүмүүнлэг хандах нь бусдад итгэл найдвар төрүүлнэ. Долоо хоногийн сүүлээр нарийн мэргэжлийн хүмүүс чухал судалгаандаа ямар нэг хөндлөнгийн нөлөө орохыг зөвшөөрч болохгүй. Ажил хэрэгт олон төрлийн хүндрэл учирна. Алдаагаа зөн совингоороо мэдрэх боловч засахад хүнд байна. Ийм үед та оюун санаа болон бие махбодын тэнцвэрийг яаралтай олж авах хэрэгтэй болно. Элдэв хов живд орооцолдож, хүчээ дэмий бүү үр. Ямар ч хэцүү байсан зарим зүйлийг зүгээр л орхих сэтгэлийн тэнхээтэй бай. Олны хөл үймээнд дарагдалгүй гадаад орчноос өөрийгөө тусгаарла. Ажил амралтыг зөв хослуулах цаг шүү. Танин мэдэхүйгээ хөгжилтэй аргаар тэлэх нь сайн нөлөөтэй байна. Биеийн эрч хүч, эерэг энерги нэмэгдэнэ. Хэрэгцээтэй эд зүйлээ мөнгө хайрлахгүй авч чадна. Гэхдээ орлого зарлагаа хяна. Толгой эргүүлсэн зүйлээс болж мөнгө үрэгдэж, үргүй зардал гарах магадлалтай.
Жинлүүр: Ямар ч чухал ажилд өөрийн боломжоос илүү их хүч гаргах хэрэггүй. Ажлын төлөвлөгөө чинь хатуу байсан ч өөрчлөгдөх шаардлагатай зүйл гарвал нөхцөл байдлыг ойлгож ухаарах ёстой. Танд атаархдаг хүмүүсээс болгоомжил. Гадаад төрх дур булаам сайхан харагдана. Хэн нэгэн таныг хойш татахыг хүснэ. Анхаарал болгоомжтой бай. Таныг санамсаргүй учрал хүлээж байна. Хайр сэтгэл зам дээр тань тосох болно. Аливаа харилцаанд өөрийн ухаалаг занг нэн түрүүнд гаргахыг хичээ. Өөрийн итгэлтэй байх ч бусад хүмүүстэй зөвлө. Аль болох нөхцөл байдалд дасан зохицохыг хичээ. Мөн үүсэж болох нөхцөл байдлыг хэд хэдэн алхмаар урьдчилан тооцож сур. Үл ойлголцол үүсгэхгүйн тулд ойр дотнын хүмүүстэйгээ нээлттэй бөгөөд ил тод холбоотой бай. Гэхдээ хайртай хүнээ хэт нээлттэй, илэн далангүй байхыг бүү шаард. Хосууд бие биеэ ойлгохгүй бол тааламжгүй байдал үүснэ. Зугаацаж цэнгэх хүсэл төрөх боловч хэтрүүлэхээс болгоомжил. Таны ажил хэрэгт хэцүү байдал бий болно. Таньж мэдэхгүй хүнээс туслалцаа авах шаардлага гарна. Бусад асуудлаас илүү хувийн харилцаа таны санааг зовооно. Долоо хоногийн төгсгөлд үзэл бодол нийлдэг хүмүүс хамтрагч болоход хамгийн тохиромжтой. Эртнээс төлөвлөсөн ажил хэрэг болон санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлж чадна. Гэр бүлд харилцан ойлголцох хэрэгтэй асуудал үүснэ. Хайртай хүнтэйгээ харьцаагаа бэхжүүлэх боломжийг алдахгүй байхыг хичээ. Ойр дотнын хүмүүстээ анхаарал хандуулж, тэднийг өөрийнхөө хувьд хэчнээн чухал хүн болохыг ойлгуул. Ямар нэгэн үнэ цэнтэй зүйл танд ирэх бөгөөд энэ нь онцгой хүндээ өгөх хамгийн гайхалтай бэлэг байх болно.
Хилэнц: Улс төр, нийгмийн нөхцөл байдал таны сонирхлыг татна. Сонирхсон зүйлээ оролдох нь таны бодсоноос ч илүү үр дүнтэй байна. Энэ үед ажлын үнэлгээ нэмэгдэх магадлалтай. Мэргэжилдээ сайн хүмүүсийн эрэлт хэрэгцээ илт нэмэгдэнэ. Бүхий л асуудал санхүүтэй холбогдоно. Хөрөнгө санхүүгээ өсгөхөд анхаар. Танд орлогоо нэмэгдүүлэх боломж их байна. Банк санхүү болон хууль шүүхийн байгууллагатай холбоотой ажлаа хойшлуулах хэрэггүй. Арилжаа наймааг цаг үеийн нөхцөл байдлыг сайн тооцоолж хийж чадвал ашиг орлого олно. Гэр бүлийн асуудлууд хувирамтгай байна. Гэхдээ зарим нэг хүндрэл бэрхшээлүүд амархан шийдэгдэхээр ч байж мэднэ. Хайртай хүмүүстэйгээ сайн ойлголцож чадна. Архаг хууч өвчин хөдлөх магадлалтай. Сайн амарч, дархлаагаа сайжруулах арга хэмжээ ав. Цаг завгүй бужигнасан ажилтай байсан ч гарах үр дүнг дүгнэн цэгцлэх хугацаа гарга. Долоо хоногийн сүүл рүү ажил дээрх бага зэргийн асуудлыг ч сайн анхаар. Мэдээлэл их хэрэгтэй байх тул түүнийг олох олон арга замуудаас өөртөө тохирохыг зөв сонгох болон зөв дэглэмийг байнга мөрдөх нь чухал байна. Хөрөнгө мөнгөний асуудалтай тулгарсан бол бүхнийг шийдэх гэж яарах хэрэггүй. Хэрвээ та хамтран ажиллах зарчмаар урагш алхах юм бол нэлээд зүйлийг амжуулж чадна. Мөн ажлаа хөнгөлөх техник технологийн дэвшлийг сурч, хэрэгжүүлэхийг хичээ. Тодорхойгүй нөлөөлөл таны ашиг орлогыг хэдэн хэсэгт хуваах бололтой. Сайн төлөвлөж мөн цагийг зөв зарцуулснаар та тооцсон ашгаа олох болно. Хайртай хосуудын харьцаанд бүрэн ойлголцол бий болно. Гэр бүлийн харьцаагаа шийдвэрлэх боломжийг бүү алд. Гэхдээ бүх зүйл амархан гарт орохооргүй байж магадгүй.
Нум: Ажил хэрэгт бусдын зөвлөгөө үнэлж баршгүй тус болно. Туршлага чухал ч гэлээ эхэлснээ дуусгахын тулд шургуу хичээх хэрэгтэй үе болно. Ажил амьдралд нөлөө үзүүлэх шинэ танил гарч ирнэ. Од эрхэс танихгүй хүнтэй илэн далангүй харьцах нь эрсдэлтэй болохыг сануулж байна. Аливаад сохроор итгэх хэрэггүй. Хэдий шинэ ажил эхлэхийг хүсэж байвч өөрийн боломж, бололцоог зөв дүгнэхэд зохимжтой цаг үе. Хөрөнгө оруулалт хэрэгтэй ч буруу алхам илүү их зарлага гаргах болно. Гаднын нөлөө сэтгэл зүйн хувьд хямралд оруулж болзошгүй. Болгоомжтой байхгүй бол эрх чөлөө хүссэн дотоод мэдрэмж тань ойр дотнын хүнтэйгээ харьцах харилцааг эвдэх болно. Үл ойлголцолд оруулж болзошгүй гэнэтийн үйл явдлаас болгоомжил. Урам зориг авч, бүтээлч идэвх сэргээх юм бол зорьсноо биелүүлэх боломж гарна. Харин өөрийн сайн талуудаа гаргаж чадахгүй бол зүгээр л хий хоосон мөрөөдөгч нэгэн болж хувирна. Долоо хоногийн сүүлээр урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүсэж магадгүй. Төлөвлөсөн үр дүндээ хүрэхэд саад болж байгаа зүйлээс зайлсхий. Үйл ажиллагаагаа аль болох олон хүний нүдэнд өртүүлэх хэрэггүй. Алдаан дээрээсээ бусдад олз болох үйлдэл бүү хий. Уран бүтээлч хүмүүс өөрийн авьяас чадвараа харуулж, мөрөөдлөө биелүүлэхэд тохиромжтой үе. Хүмүүстэй харилцах харилцаагаа хянаж үз. Өөрийн зан аашнаасаа болж үнэт боломжоо алдах магадлалтай. Аахар шаахар зүйлд эрч хүч, эерэг хандлагаа бүү тарамдуул. Аливаа зүйлд бодитой хандах нь давуу талыг бий болгоно. Гэр бүлийн байдал тогтвортой байна.
Матар: Долоо хоногийн эхээр судалгаа сайн хийгээгүйгээс үл хөдлөх хөрөнгийг алдагдалтайгаар зарах буюу түрээслүүлэх магадлалтай. Ахуйн хэрэгцээнд хэт их мөнгө үрвэл хувийн амьдралд дарамт нэмэгдэнэ. Сэтгэл хөөрлөө дарах хэрэгтэй. Шийдвэр гаргах бол асуудлыг бүх талаас нь анхааралтай ажигла. Найзуудтайгаа хамтран олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох бололтой. Харин долоо хоногийн дундуур журамгүй байдлаас болоод хайртай хүнтэйгээ харилцаа муудах магадлалтай. Таагүй байдлаас эерэг мэдрэмжээ ашиглан гарах бололцоотой. Гэвч өөрийн сэтгэл санааны ариун нандин байдлын тухай бодож үзэхийг од эрхэс зөвлөж байна. Таны найдвартай ар тал болж байгаа хүний ашиг тус мэдрэгдэх болно. Холоос ажил хэрэгт тустай мэдээлэл ирнэ. Гэр бүлийн уур амьсгал ширүүн болохоос сэргийлж чин сэтгэлээсээ ярилцах цаг гарга. Өөрийн зөн билигт итгэж болно. Долоо хоногийн сүүлээр ганцаараа байхаас зайлсхий. Энэ үед сэтгэл хөдлөл ихсэн, хий шаналлаас бүрэн ангижирч чадна. Хуучин үйл явдлаас үлдсэн гомдлоо мартаж урагш явах хэрэгтэй гэсэн дохиог од эрхэс өгнө. Таны эрч хүч бага зэрэг буурсан ч ачааллаа зохицуулж чадвал сэтгэл санаа тайвширна.
Хумх: Хөрөнгө оруулах, үнэтэй эд зүйл худалдаж авахад тохиромжгүй. Гэрээ хэлэлцээр ойлгомжгүй байдлаар хойшлох эсвэл цуцлагдана. Байдлыг урьдчилан таамаглах бололцоогүй бол эргэн тойрны уур амьсгал таагүй байна. Өөрийн байр суурийг тодорхой болгоход илүү анхаар. Бусдын анхаарал тусламжийг авах шаардлагатай болж мэднэ. Таны амьдралд зарим аз дайрч магадгүй. Та бүх хүчээ дайчлан ажиллах ба бусдаас ч мөн тийм байдлыг шаардана. Гэхдээ ойр дотнын хүмүүс болон өөрийнхөө эрүүл мэндэд анхаар. Хэт улайрах хэрэггүй. Ээдрээтэй харилцаа үүссэн хүмүүстэйгээ уулзахгүй байхыг хичээ. Мөн шинээр хүнтэй танилцах нь ч сөрөг үр дагавартай байж мэднэ. Хийсэн үйлдлийнхээ хариуд хариуцлага хүлээх чадвартай бай. Ашигтай мэт санагдсан ч хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй. Завгүй байсан ч бусдыг сонсох хэрэгтэй цаг үе. Харин хувийн асуудлаа бусдад хамаатуулахгүй, өөрөө шийдэж байх хэрэгтэй. Сайн найз нөхөд тань нөхөрсөг хандах бөгөөд зүрх сэтгэлийг тань сэргээх болно. Долоо хоногийн сүүл рүү хичээл зүтгэлийнхээ үр дүнд шагнуулж магадгүй. Ихэнх хүмүүс амьдралын идэвх, сонирхол ихтэй байх болно. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг ашигла. Ажил амралтыг зөв хослуулахгүй бол мэдрэлийн ядаргаанд орох магадлал бий болно. Хэт ядрах, толгой өвдөх зэрэгт хариу арга хэмжээ авах хэрэгтэй байна. Сэтгэл санаагаа өөдрөг байлгах шаардлагатай. Хүнд хэцүү нөхцөл байдлыг шийдвэрлэхэд тохиромжтой үе. Худлаа ярих болон хэрүүл маргаан хийх нь таны ажилд том саад тавина. Худалдаа наймаа хийхэд ашиг олох шинэ санаа төрнө. Гэрээ хэлцэл байгуулах бол харилцан ойлголцол чухал байна. Од эрхсийн нөлөөгөөр хөнгөн сээтгэнэх, түр зуурын харилцааг туршиж үзэх хүсэл төрж болзошгүй. Зарим хүмүүс найз нөхөрлөлийн харьцаагаа хайрын харилцаанд хүргэж болзошгүй. Гэхдээ үүнээс болж уг харилцааг бүрмөсөн хөндийрөх ч магадлалтай.
Загас: Долоо хоногийн эхээр мөнгө санхүүгээ зохицуулах шаардлага нэмэгдэнэ. Зарим хүмүүсийн хамтын бизнес бүтэлгүйтэж мэднэ. Санхүүгийн бүтэлгүй байдлаа засвал худалдаа наймаанаас ашиг олно. Од эрхэс ямар ч саад бэрхшээлийг сэтгэлийн хүчээр ялан дийлэхийг билэгдэж байна. Сэтгэл санаа өөдрөг байвал эрүүл мэнд ч сайн байна. Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн арга зам бол дэмий зүйлээс болж сэтгэлээр унахгүй байх явдал юм. Сэтгэл санаа амар тайван болгож чадвал биеийн эрүүл мэнд дээрдэнэ. Харин долоо хоногийн дундуур хор нөлөө үзүүлдэг хүмүүсийг өөрийн дотоод хэрэгт оролцох, бодол санаанд тань нөлөөлөх боломж бүү өг. Гэр бүлийн асуудал танаас багагүй хүч хөдөлмөр шаардана. Боломжийн орлого бүрдүүлэх болон амьдрал ахуйгаа сайжруулахтай холбоотой шийдвэр гаргах үе. Мөн өөрийн үзэл бодлыг ч зөв илэрхийлэх нь чухал. Харин долоо хоногийн сүүлээр өөрийнхөөрөө зүтгэн бусдын үгийг авахгүй байх бололтой. Гэр бүлтэй хүмүүс үр хүүхдийнхээ төлөө санаа тавих хэрэгтэй. Өнгөрсөн амьдралын таагүй асуудлууд сөхөгдөж мэднэ. Жижиг сажиг асуудал хуримтлагдсаар таны уур уцаарыг хүргэнэ. Бусадтай харьцахдаа түргэн огцом зан гаргах магадлалтай.