Dark Light
Нийгэм | 2025-06-09

ОНЦ НОЦТОЙ ГҮТГЭЛЭГ ТАРААЖ БАЙГААГ ШАЛГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрдэнэс Монгол ХХК-аас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд: 
Сүүлийн өдрүүдэд мэдээллийн зарим сайт болон нийгмийн сүлжээгээр “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагаа болон Гүйцэтгэх захирал С.Наранцогтын нэр хүндэд илт халдаж гүтгэсэн мэдээллийг түгээж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас томилсон ажлын хэсэг 2022 онд “Эрдэнэс Монгол” компанийн хүний нөөцийг нээлттэй, ил тод сонгон шалгаруулж бүтэц орон тоог бүрдүүлсэн болно. Тус компанид Гүйцэтгэх захирал С.Наранцогттой хамаарал бүхий нэг ч хүн ажилладаггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Түүнчлэн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотойгоор “мөнгө угаасан” гэх ор үндэслэлгүй онц ноцтой гүтгэлэг тарааж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах болно. “Эрдэнэс Монгол” компанид 2024-2025 онуудад хийгдсэн 7 удаагийн төлөвлөгөөт шалгалтаар ямар нэгэн санхүүгийн зөрчил илрээгүй бөгөөд манай компани санхүүгийн үйл ажиллагаагаа холбогдох хууль, журмын дагуу нээлттэй явуулж, ил тодоор тогтмол тайлагнаж ажилладаг.
Менежментийн үйлчилгээний төлбөр бүрэлдэхүүний компаниудынхаа бизнесийн өсөлтийг хангах зорилгоор нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд туссан чухал ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөгдсөн байдаг. “Эрдэнэс Монгол” компанийн өдөр тутмын үйл ажиллагааны санхүүжилтэд огт зарцуулдаггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Төрийн өмчит компанийн захирал, ажилтнуудын цалин урамшууллыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан журмаар тогтоодог. Гүйцэтгэх захирал болон компанийн ажилтнууд өөрийнхөө ажлыг үнэлж өөртөө цалин, урамшуулал олгох боломжгүй, энэ төрлийн шийдвэрийг хараат бус гишүүдийн хяналтын дор холбогдох хууль, журмын дагуу Төлөөлөн удирдах зөвлөл гаргадаг.
“Эрдэнэс Монгол” ХХК хууль ёсны хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувь хүн, оролцогч талуудад үнэн, бодит мэдээллээ хүргэж, нээлттэй хамтарч ажилладаг, харин ажил хэргийн нэр хүндэд халдсан гүтгэлэг, мушгин гуйвуулсан мэдээллийг зохион байгуулалттай түгээж буй хувь хүн, хуулийн этгээдийг хууль хяналтын байгууллагад хандаж, үнэн зөвийг тогтоолгоно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14