Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд өсөж торних орчныг бүрдүүлэх зорилгоор аймаг, нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн зуслангуудыг засварлан тохижуулах ажлыг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Хүүхдэд баяр хөөр бэлэглэх, тэдний хөгжлийг дэмжих зорилго бүхий тус ажил, арга хэмжээнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдүүдийг хамруулж, Найрамдал, Нарлаг, Янзага, Буянт, Хөдөлмөр, Урандөш, Хэрлэн, Зулзага, Жаргалан, Бүрдийн уянга зэрэг 10 хүүхдийн зуслан, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын хөгжлийн төв 2, Хүүхдийн парк, цэцэрлэгт хүрээлэн 7, Хүүхдийн цэцэрлэг 7, хүүхдийн тоглоом талбай, 102 тоглоомыг тус тус засварлан тохижууллаа.
Мөн аймаг, нийслэл дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн 10 алба хаагчийн хүүхдийг хүүхдийн зусланд үнэ төлбөргүй, 28 алба хаагчийн хүүхдийг 10-50 хувийн хөнгөлөлттэй үнээр амраахаар боллоо.
Эх сурвалж
| Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага
|