Dark Light
Нийгэм | 2025-06-09

МЭЛХИЙ: ӨӨРИЙН ДОТООД СЭТГЭЛИЙГ СОНС

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 12 ордын зурхай танилцуулж байна.
Хонь: Таны эрч хүч дүүрэн байж, өөрийн санасан бүхнээ гүйцэлдүүлэх тэмүүлэл их байна. Гэвч санасан болгон бодит болох гадаад боломж, дотоод нөөц дутмаг байна. Иймээс хамгийн гол нь бодит байдлыг сайн тооцоол. Эрсдэл бүү гарга. Танд хандсан хүмүүсийн гуйлтыг зөвшөөр. Үнэнтэй эвлэрэхийг таны зөн совин зөвшөөрөхгүй. Гэхдээ уян хатан байхыг хичээ.
 
Үхэр: Санхүүгийн эрсдэлтэй асуудалд хутгалдахаас зайлсхий. Хүссэн зүйлээ авах гэж улайрах хэрэггүй. Өмнөх өрөө хугацаанд нь төл. Энэ өдөр анхаарах бас нэг асуудал бол эрүүл мэнд байна. Дасгал хөдөлгөөн хийснээр таны сулбагар байдал арилж, илүү их эрч хүчтэй байх болно. Зав гарган гэр орны ажилд туслахгүй бол хэрүүл маргаан гарна.
 
Ихэр: Тогтмол орлоготой болох боломжийг тооцож үз. Та өнөөдөр мөнгөөр бялхаж байвч маргааш ямар байхыг янз бүрээр тооцоол. Амжилтгүй зүйлд хүргэх үйлдлийг тэвчээрэй. Олон хүн цугларсан газраас холуур бай. Үл таних хүмүүстэй хэрүүл маргаан бүү хий.
 
Мэлхий: Өөрийн дотоод сэтгэлийг сонс. Нарийн мэдрэмжээ сонсож чадвал дотно харьцаа сайн сайхнаар дүүрэн байна. Хайртай хүнээсээ сайхан мэдрэмж авах эсэх нь зөвхөн танаас шалтгаална. Гэхдээ бодит байдлыг ухаалгаар хүлээн авах чадваргүй байх магадлалтай. Зарим худал хуурмаг хандлагад шийдэмгий хариу барь.
 
Арслан: Энэ өдөр ямар ч үйл ажиллагаанд оролцохдоо болгоомжтой бай. Эрүүл мэндээ сайн хамгаал. Төлөв даруу, хичээнгүй байх нь чухал. Сэтгэл санаа тайван бус байж ямар нэг ширүүн авир гаргах магадлалтай. Хайрын харилцаанд та нөхөрсөг, романтик байдлыг гаргах хэрэгтэй байна. Ажлын байран дээр ч хууль дүрмийг сайтар баримтлан ажилла.
 
Охин: Гэр бүлийн харилцааг нааштай болгох санаандгүй үйл явдал болно.Дотоод сэтгэлээ тогтворжуулж, зөн совиндоо итгэж урагш тэмүүл. Бусдын явуулгаар нэр хүнд тань гэнэт унаж болзошгүй байна. Санхүүгийн алдагдал, томоохон зардал гарах эрсдэлээс зайлсхий. Хэт улайрах хэрэггүй.
 
Жинлүүр: Танд атаархдаг хүмүүсээс болгоомжил. Өнөөдөр таны гадаад төрх дур булаам сайхан харагдана. Хэн нэгэн таныг хойш татахыг хүснэ. Анхаарал болгоомжтой бай. Таныг санамсаргүй учрал хүлээж байна. Хайр сэтгэл зам дээр тань тосох болно. Аливаа харилцаанд өөрийн ухаалаг занг нэн түрүүнд гаргахыг хичээ.
 
Хилэнц: Өнөөдрийн бүхий л асуудал санхүүтэй холбогдоно. Хөрөнгө санхүүгээ өсгөхөд анхаар. Танд орлогоо нэмэгдүүлэх боломж их байна. Банк санхүү болон хууль шүүхийн байгууллагатай холбоотой ажлаа хойшлуулах хэрэггүй. Гэхдээ энэ өдөр бие махбод ядарч улмаар эрч хүч буурна.
 
Нум: Ажил амьдралд нөлөө үзүүлэх шинэ танил гарч ирнэ. Од эрхэс танихгүй хүнтэй илэн далангүй харьцах нь эрсдэлтэй болохыг сануулж байна. Аливаад сохроор итгэх хэрэггүй. Гэхдээ хэт хар саналгүй зүгээр л дотроо бодолтой байгаарай. Хэдий шинэ ажил эхлэхийг хүсэж байвч өөрийн боломж, бололцоог зөв дүгнэхэд зохимжтой цаг үе. Хөрөнгө оруулалт хэрэгтэй ч буруу алхам илүү их зарлага гаргах болно.
 
Матар: Нэгэн хэвийн амьдралаас залхаж, илүү хурц мэдрэмжийн араас хөөцөлдөх бололтой. Ёс журамгүй байдлаас болоод хайртай хүнтэйгээ харилцаа муудах магадлалтай. Таагүй байдлаас эерэг мэдрэмжээ ашиглан гарах бололцоотой. Гэвч өөрийн сэтгэл санааны ариун нандин байдлын тухай бодож үзэхийг од эрхэс зөвлөж байна.
 
Хумх: Бусдын анхаарал тусламжийг авах шаардлагатай болж мэднэ. Таны амьдралд зарим аз дайрч магадгүй. Та бүх хүчээ дайчлан ажиллах ба бусдаас ч мөн тийм байдлыг шаардана. Гэхдээ ойр дотнын хүмүүс болон өөрийнхөө эрүүл мэндэд анхаар. Хэт улайрах хэрэггүй. Дархлаагаа сайжруулан биеийн хүчний дасгал хийх хэрэгтэй. Ажлын ачааллаа зохицуулаарай.
 
Загас: Од эрхэс ямар ч саад бэрхшээлийг сэтгэлийн хүчээр ялан дийлэхийг билэгдэж байна. Сэтгэл санаа өөдрөг байвал эрүүл мэнд ч сайн байна. Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн арга зам бол дэмий зүйлээс болж сэтгэлээр унахгүй байх явдал юм. Өөрийгөө баярлуулах зүйлүүдийг бага гэхгүй хий. Сэтгэл зүйн хямралд орохгүйн тулд муу зуршилтай хүмүүсээс болгоомжил.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14