Dark Light
Нийгэм | 2025-06-09

Г.ЗАНДАНШАТАРЫН НАМТАР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2025.06.09/ хуралдсан МАН-ын бага хурал Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшлүүлэхээр боллоо. 

Гомбожавын ЗАНДАНШАТАРЫН намтар 

  • 1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, нийслэлийн Ерөнхий боловсролын 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн.
  • 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн.
  • АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ 

  • 1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач,
  • 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал,
  • 1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч,
  • 2000-2003 онд Хаан банкны дэд захирал,
  • 2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд,
  • 2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд,
  • 2012-2013 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач,
  • 2016-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
  • 2019-2024 онд Монгол Улсын Их Хурлын дарга
  • 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00