Dark Light
Нийгэм | 2025-06-10

ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг 20 минутын хотын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн сард эхэлсэн. Энэ хүрээнд "Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч эхэллээ. Энэ талаар "Сэлбэ 20 минутын хот" корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар мэдээлэл өгөв. Сэлбэ дэд төв нь 45.610 иргэнд зориулсан нийгэм, соёлын үйлчилгээний хэрэгцээг нэг дор төлөвлөсөн анхны анхны 20 минутын жишиг хот болох юм. Сэлбэ дэд төвд 10.068 өрхийн 113 орон сууц, 18 км авто зам, 43 км явган зам, 28 км дугуйн зам, 3,6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж барих юм. "Сэлбэ 20 минутын хот" корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төсөл хувийн хэвшилд бизнесийн ашигтай байршлуудыг санал болгож байна. Тодруулбал, 6 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн албан ёсны сайт selbecity.mn хаягаар олон нийтэд нээлттэйгээр хамтран ажиллах санал, хүсэлтийг хүлээн авч байна. Төслийн 26 байршлын 41 га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хувийн хэвшилтэй хамтарч ажиллах юм. Өнөөдрийн байдлаар хамтын ажиллагааны журмыг боловсруулж байгаа бөгөөд хувийн компаниудаас 10 хоногийн хугацаанд санал авна” гэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14