Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа Улсын Их Хуралд оруулсан талаар бид өмнө мэдээлсэн. Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах юм.
Тэгвэл УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын Зөвлөлд өнөөдөр /2025.06.10/ 16.00 цагт Ерөнхий сайдад нэр дэвшигчийн танилцуулгыг хийхээр болсон байна. Улмаар УИХ-ын чуулганы хуралдааныг зарлаж хуралдуулах аж.