2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс БНСУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч Korean Air компанийн агаарын хөлгүүд шинэчлэгдсэн логотойгоор нислэг үйлдэж эхэллээ. Тус компани нь 41 жилийн дараа брэндингийн шинэчлэлт хийж, уламжлалт Улаан-хөх таэгүг бэлгэдэл бүхий логогоо орчин үеийн, минимал хэв маягт оруулан шинэчилсэн байна.
Шинэчлэгдсэн лого нь Солонгосын соёлын өвийг хадгалахын зэрэгцээ дэлхийн тавцанд илүү танигдах, дижитал орчинд нийцсэн дизайнтай болсон гэж “Korean Air”-аас мэдээлжээ. “Korean Air” нь 1998 оноос хойш Монгол Улсын чиглэлд тогтмол нислэг үйлдэж буй гадаадын анхны агаарын тээвэрлэгчдийн нэг бөгөөд Монгол-Солонгосын агаарын тээврийн харилцаанд томоохон үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.