Dark Light
Нийгэм | 2025-06-14

БӨӨРӨЛЖҮҮТИЙН II БЛОК 12-Р САРД АШИГЛАЛТАД ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай хоёрдугаар блокийг 2024 оны 12-р сард ашиглалтад оруулахаар 1000 орчим инженер, техникийн ажилтан ажиллаж байна.

Улаанбаатар хотын эрчим хүчний систем 2023-2024 оны өвөл 200 МВт чадлын дутагдалд орсон ч энэ алдагдлыг Бөөрөлжүүтийн I блок (150 МВт) болон Багануурын батарей станц (50 МВт)-ын ашиглалтад орсноор нөхсөн. Одоогоор Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт.цаг эрчим хүч үйлдвэрлээд байгаа бөгөөд энэ нь нийслэл болон төвийн бүсийн эрчим хүчний системд тогтвортой нийлүүлэгдэж байна.

Ирэх өвөл эрчим хүчний хомсдол үүсэх эрсдэлтэй байгаа тул II блок ашиглалтад орсноор энэ эрсдлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Энэ нь Улаанбаатар хот дотоодын зах зээлд бонд гаргаж, 350 МВт хүчин чадал бүхий станц барихад хөрөнгө оруулсны үр дүн бөгөөд цаашид III, IV блок (нэг бүр нь 150 МВт)-ийг барихаар хэлэлцээр хийгдэж байна.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар станц дээр ажиллах үеэрээ дараах мэдээллийг өглөө. Тухайлбал, Дулааны III цахилгаан станцад осол гарч хэд хэдэн турбин генератор гэмтсэн, Эрдэнэтийн ДЦС-ын 12 МВт хүчин чадал зогссон тухай дурдсан. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний чиглэлд Хүннү хотод 300 МВт нарны, 90 МВт батарей хосолсон төсөл, Морингийн даваанд хог хаягдлаас 34 МВт эрчим хүч гаргах төсөл, төв цэвэрлэх байгууламжийн лагийг ашиглан 10 МВт эрчим хүч гаргах төсөл хэрэгжиж эхэлсэн бол ТЭЦ-5 төслийн тендерийг долоодугаар сард дуусгахаар төлөвлөжээ.

Багануур дүүрэгт байрлах нийслэлийн 100 хувийн өмчит батарей станц одоогоор бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14