Dark Light
Нийгэм | 2025-06-17

УЗБЕКИСТАНЫ 9 ИРГЭН МОНГОЛД ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах яамны Дэд сайдыг хүлээн авч уулзлаа.
Энэ удаагийн уулзалтын үеэр хоёр улсын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, Хөдөлмөрийн хяналт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов.
2020-2024 онд Монгол Улсад Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийт 32 ажилтан хөдөлмөр эрхэлсэн байна. Харин 2025 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын 9 иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу хөдөлмөр эрхэлж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам судалгааны зөвлөх үйлчилгээний байгууллагатай хамтран 2023 онд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалыг 10 жилээр тооцон гаргасан. Энэхүү судалгаагаар Монгол Улсыг хөгжүүлэх “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт заасан зорилтод хүрэхийн тулд 2035 он хүртэл 478,1 мянган ажиллах хүч нэмэлтээр шаардлагатай тооцоолол гарсан.
Узбекистан Улс нь эдийн засгийн үзүүлэлтээрээ хөгжиж буй орны тоонд багтдаг, мөн далайд гарцгүй зэрэг манай улстай адил төстэй зүйл олон бий.
Узбекистан Улсын Засгийн газраас ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр тодорхой зорилт тавин ажиллаж буйг онцолж байлаа.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14